Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын Бизнес эрхлэгчид $4.6 тэрбум бүхий 36 гэрээнд гарын үсэг зурлаа

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn Бээжин хотоос

- БНХАУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна. Гэрэл зургийг mpa.mn -

2017 оны эцсээр  Монгол, Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны  63 хувийг эзэлж байгаа юм.

Хоёр улсын төр засгийн тэргүүнүүд 2020 онд гэхэд гадаад худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байна.

Бээжин хотноо дөнгөж сая эхэлсэн хоёр улсын Бизнес Форумыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлэхдээ “БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачлагыг Монгол Улс дэмжиж ирсэн бөгөөд энэ санаачлагад Монгол Улс хамтран ажиллах төлөвлөгөө гаргаад зарим ажил биеллээ олох гэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг харьцангуй бага хугацаанд давж гарсан нь Олон Улсын Валютын Сан болон олон улстай хамтран ажилласаны үр дүн юм.

Эдийн засгийн өсөлтийг бид тасралтгүй өсгөхийн тулд Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахаар Татварын багц хуульд өөрчлөлт оруулах зэрэг холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулахаар чармайн ажиллаж байна.

Бид Хятад улстай хөдөө аж ахуй, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулах зэрэг салбарт нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн дэд бүтцийн буюу төмөр зам байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот байгуулах зэрэг төсөлд алсын хараатай хамтран ажиллахыг уриалж байна. Хоёр улсын харилцан хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэлээ.

Монгол, Хятадын Бизнес Форумд Монголын талаас гэхэд 163 компанийн 299 төлөөлөгч оролцож байна.

Энэ үеэр Монгол, Хятадын компаниуд нийт 36 гэрээ бүхий 4.6 тэрбум доллартай тэнцэхүйц түүхэн хамтын ажиллагаа эхлүүлж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Хятадын хоёр улс хамтдаа хөгжиж урагшлах ёстой. 2014 онд БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол Улсад айлчилж хоёр орны харилцаа хурдацтай хөгжижөд чухал нөлөө үзүүлсэн. БНХАУ-ын Монгол дахь хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлж байна. Үүний хүрээнд 100 мянган ажлын байраар хангаж байна.

Хоёр орны ард иргэдийн хэлхээ холбоо улам нягт бат бөх болж байна. Хоёр орны худалдаа эдийн засгийг тасралтгүй нэмэгдүүлэхээр анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн форумд хоёр орны 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах өндөр их сонирхолтой байгааг илэрхийлж байна. Хятад, Монголын худалдааны асуудлыг улам дөхөм болгож хил гаалийн нэвтрэлтийг саадгүй болгох ёстой.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  ёстой. Монгол Улсын хувьд үйлдвэржилтийн маш их эрэлт хэрэгцээ байгаа. Хятад улсын хувьд энэ чиглэлд туршлагатай бөгөөд энэ талаар олон ажил хэрэгч хамтын хөгжлийг цогцлоох боломжтой” гэв.

 Айлчлалд зөвхөн бизнесийн төлөөлөл гэхэд 300 орчим хүн Монголоос ирж ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn Бээжин хотоос

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “Монголын бизнес эрхлэгчид маань Хятадын компаниудтай олон чухал гэрээ хийнэ. Үүнийг би энэ удаагийн айлчлалын гол амжилт гэж онцолж хэлмээр байна. Яагаад гэхээр төрийн гол ажил нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа өргөжсөнөөр ажлын байр нэмэгдэх, татварын бааз суурь өргөжих эерэг нөлөөтэй. Энэ айлчлалд зөвхөн бизнесийн төлөөлөл гэхэд 300 орчим хүн Монголоос ирж ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Миний хувьд олон айлчлалд ажиллаж байсан. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй хувийн хэвшлийн төлөөлөл өмнө нь айлчлал дагаж байсангүй” гэж энэхүү айлчлалын үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө дурдсан билээ.

Өнөөдөр гарын үсэг зурах 36 гэрээний тухайд Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцийн төсөлд Бодь Интернешнл ХХК, China State Consruction Engineering компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ талаар Бодь Интернешнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра "Дөрвөн жилийн хэлэлцээний дүнд өнөөдөр бид 450 орчим сая долларын хөрөнгө оруулалт бүхий гэрээнд гарын үсэг зурлаа. Төсөл хэрэгжүүлэгч нь дан Монголын компаниуд байх ба нийт 300 мвт хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах юм" гэж байв.

Мөн Завхан аймгийн Тэлмэн сумын 100 мвт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцийн төсөл гэх мэт олон сонирхолтой томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурах нь.

 Нийслэл хотын ахуйн хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүчний үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурна 
 

Түүнчлэн соёл урлагийн салбарт 50 ангит Чингис хааны тухай түүхэн киног хамтран бүтээх, хүнсний салбарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ зэрэг олон чухал гэрээг хувийн хэвшлийн төлөөлөл болон төрийн засгийнхан өнөөдөр байгуулах гэж байна.

Мөн өнөөдрийн чуулганы үеэр нийслэл хотын ахуйн хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүчний үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны тухай Санамж бичигт Хотын дарга С.Батболд гарын үсэг зурна.

С.Батболд даргын мэдээлж буйгаар Хятадаас авах хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийн дахин төлөвлөлтийн төслүүдэд дэд бүтцийн санхүүжилт хийх талаар мэдээллээ.

ТАНИЛЦ: Монгол, Хятад бизнес эрхлэгчдийн байгуулсан 36 ГЭРЭЭНИЙ ЖАГСААЛТ

# Аж ахуйн нэгжийн нэр   Гэрээний нэр Гарын гарын үсэг зурах  
  Монголын талаас Хятадын талаас Агуулга Монголын талаас Хятадын талаас 
1 МҮХАҮТ Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны Арбитрын газар МҮХАҮТ болон Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо хоорондын Бизнесийн эрх зүйн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг” МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав /B.Lkhagvajav/ 中国贸促会法律部部长刘超
2 ХХААХҮЯ БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпорац (Sinoconst)  МУ-д Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн МУ-ын ХХААХҮЯ болон БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпорац (Sinoconst) хоорондын арилжааны гэрээ ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбат БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпорац (Sinoconst) ТУЗ-ын дарг Шүй Еэн Лин
3 Улаанбаатар хотын захиргаа Чайна Тианьян ХК Монгол Улсын Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын Чайна Тиньян ХК хоорондын Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг сэргээн ашиглаж эрчим хүчний үйлдвэр байгуулах, ашиглах, өмчлөх, шилжүүлэх тухай хамтын ажиллагааны тухай санамж бичиг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Чайна Тианьян ХК Ерөнхий захирал 
4 ИНЕГ China National Aviation Fuel Import and Export Co.,LTD Memorandum of Understanding on cooperation between Civil Aviation Authority of Mongolia and China National Aviation Fuel Import and Export Co,.LTD ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн  President of CNAF Mr.Feng Hai
5 “Бодь” Интернэшнл China State Construction Engineering  LLC Sixth group Бөөрөлжүүтийн 300 мвт хүчин чадал бүхий ДЦС-ын төсөл Бодь Интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра China State Construction Engineering  LLC Sixth group deputy director Yu Jiaxin 
6 “Монголын төмөр зам” ТӨХК Хятадын “Башинь төмөр зам” ХХК Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр “Монголын төмөр зам” ТӨХК, “Башинь төмөр зам” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг  "МТЗ" ТӨХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл 巴新铁路有限责任公司董事长潘基平 身份证
7 “Морьтимпэкс” ХХК "CNEC" LLC, HARCAN Engineering group "Сонгино Говь ус хангамжийн эх үүсвэрийн төсөл" “Морьтимпэкс” ХХК-ны Ерөнхий зохицуулагч Г.Ганбат /G.Ganbat/ E1750540 Wang Shouhe, general manager of Harcan Engineering group
8 Erdenes Steel Co., LTD Sinosteel Equipment and Engineering Co. Ltd  Хамтын ажиллагааны санамж бичиг Erdenes Steel Co., LTD CEO Batbold Sinosteel Equipment and Engineering Co. Ltd Chairman Mr.Lu Pengcheng
9 Худалдаа хөгжлийн банк “Baoshang Bank” Банк хоорондын хамтын санхүүжилтийн зээл”-ийн гэрээ /гурвалсан гэрээ/ ХХБ-ны                                     Ерөнхийлөгч Б.Мэдрээ 1638993 包商银行董事长 李镇西
10 Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ "China State Construction Engineering Company" “Төрийн орон сууцны корпораци” тѳрийн өмчит үйлдвэрийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй 中建股份蒙古国有限责任公司总经理  李东
11 Нийслэлийн орон сууцны корпораци China Machinery Engineering Corporation Нийслэлийн БЗД-ийн 12-р хорооны нутагт дэвсгэрт Түмэн Амгалан төсөлд 200,0 сая ам.долларын хөрөнгө оруулж, хамтран ажиллах тухай санамж бичиг Нийслэлийн орон сууцны корпораци) -н Ерөнхий захирал Б.Сүхбаатар /B.Sukhbaatar/ Ерөнхий захирал Wang Liwen
12 "Их Монгол Үндэсний аялал уулчлал" компани Фужян Хотель Менежмент групп "Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах" санамж бичиг "Их Монгол Үндэсний аялал жуулчлал" компанийн ТУЗ-ын дарга Т.Ариунаа /T.Ariunaa/ 蒙古中国一带一路贸易发展促进委员会主席、福建宇诚酒店管理集团总裁:潘炳森
13 "Их Монгол Үндэсний аялал уулчлал" компани Фужян Хотель Менежмент групп "Зочид буудлын сүлжээ байгуулах" санамж бичиг Их Монгол Үндэсний аялал жуулчлал" компанийн Гүйцэтгэх захирал Намуун 蒙古中国一带一路贸易发展促进委员会主席、福建宇诚酒店管理集团总裁: 潘炳森
14 Монгол, Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг China Council for the Promotion of National Trade Хамтран ажиллах гэрээ Монгол-Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих  нийгэмлэгийн тэргүүн: Ш. Адьшаа 中国民族贸易促进会,总顾问申占华
15 "Дорнын чулуулаг" ХХК Tianjin, Zhong Xue Tai Mining limited company "Ерөөлтийн ордны хөрөнгө оруулалт"-ын санамж бичиг Дорнын чулуулаг ХХК Захирал Ч.Энхтайван /Ch.Enkhtaivan/ 法定代表人:韩慧
16 Нортерн Рэйлвэйс ХХК-Northern Railways ХХК China Gezhouba Group International Engineering Co.,LTD “Эрдэнэт хот-Овоотын уурхай” чиглэлд төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах-шилжүүлэх концессын гэрээний нэмэлт гэрээ Нортерн Рэйлвэйс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Ганбат /B.Ganbat/               E2015864 CGGC DUTY manager and strategic oriented marketing department manager Jiang Dehua
17 “Шинэ Азиа” групп Henan Senyuan Electric Co., Ltd Завхан аймгийн Тэлмэн сумын 100 мвт хүчин чадал бүхий ДЦС-ын төсөл New Asia Group LLC , Chairman of Board Л.Төрбаяр /L.Turbayar/ A0036271 总经理曹宏
18 “Шинэ Азиа” групп Chinese Academy Of Agricultural Mechnization Sciences Тэлмэний ДЦС-ийг түшиглэн баригдах ХАА-н үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл New Asia Group LLC , Chairman of Board Л.Төрбаяр /L.Turbayar/ A0036271 副院长雪雨春
19 Туушин ХХК Өвөрмонголын Гадаад худалдааны хөгжил ХХК Монгол-хятадын хооронд орчин үеийн логистикийг хөгжүүлэх талаар хамтран ажиллах тухай харилцан Ойлголцлын санамж бичиг Туушин ХХК -ны ерөнхий захирал Н.Зоригт /N.Zorigt/                                          E 1154377 内蒙古对外贸易发展有限责任公司 总经理 李劲松
20 "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК "Tianjin Ke Yuan technology " company "Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгальд ээлтэй өндөр технологийг хөгжүүлэх  шинэ эрчим хүч, шинэ технологийг нэвтрүүлэх" гэрээ  "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК-ийн ТУЗ-ын дарга Ж.Жаргалсайхан /J.Jargalsaikhan/ 天津科源科技集团有限公司董事长兼总裁:常传泉
21 “Дорнын газрын тос” ХХК Belt and Road International Cooperate Construction Investment Limited  "Монгол-Орос-Хятадын байгалийн хоолойн төсөл"-ийг хэрэгжүүлэх харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурах Дорнын Газрын тос ХХК-ийн захирал Г.Жаргалсайхан Chairman,  JIN RONGLONG
22 Altai group Xinjiang Tianye (Group) Co.,LTD Хөдөө аж ахуй, газар тариалан гийн усжуулалтын системд хөрөнгө оруулах тухай санамж бичг  Алтай грүпийн Ерөнхий захирал  Huang
23 “Мах мийт” ХХК Анхуй Хуа Анфен Индастриал ХХК Мах боловсруулах, мах нядлах үйлдвэр хамтран барих тухай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ “Мах Мийт” ХХК-ны ТУЗ-ын дарга Ч.Сүмбээ /Ch.Sumbee/ 安徽华安丰实业有限公司董事长王勇
24 “Мах Импэкс” ХК 中国检验认证集团 Мах, махан бүтээгдэхүүн, тэжээл, боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ Мах импэкс ХК ТУЗ-ийн дарга Ж.Чинзориг /J.Chinzorig/ 中检商贸(北京)有限公司,董事长李博光, 护照号:EC3502859
25 Bogd Bank China Alliance Urban Development planning  Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гэрээ Богд Банкны  Гүйцэтгэх захирал Г.Саруул /G.Saruul/                                A 0028243 吴守星
26 Bogd Bank Bank of Inner Mongolia Co., Ltd,   Банк хоорондын зээлийн ерөнхий гэрээ Гүйцэтгэх захирал Г.Саруул /G.Saruul/                                A 0028243 内蒙古银行
27 Bogd Bank Bao Shang Bank Банк хоорондын зээлийн ерөнхий гэрээ Гүйцэтгэх захирал Г.Саруул /G.Saruul/                                A 0028243 李镇西
28 “Арвижих Энержи” ХХК Tangshan Xinfeng Industrial Group Монгол Улсын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй чингэлэг, тээврийн төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээ  Арвижих Энерги" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батмөнх /D.Batmunkh/  总经理 于幼禾
29 Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг 合茂集团股份有限公司 “Бээжин хотод Монголын төв байгуулах тухай санамж бичиг”  Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг соёл урлагийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ч.Рэнцэн /Ch.Rentsen/ 合茂集团股份有限公司  董事局主席王克
30 "Хараа Сүмбэр" ХХК China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co Ltd     Улаанбаатар хот дахь  гэр хорооллын дахин төлөвлөлт, сэргээн босголтын төслийн гэрээ ТУЗ-ын дарга Б.Мөнхтуяа /B.Munkhtuya/  Board Chairman Wu JianShun
31 Монголын кино урлагийн наадам холбоо Өвөрмонголын Чингис Хаан кино урлаг ХХК  "Чингис хааны тухай олон ангит киног хамтран  хийх" гэрээ Монголын кино урлагийн наадам холбооны захирал Б.Жаргалсайхан /B.Jargalsaikhan/ 内蒙古成吉思汗影视文化公司董事长兼
32 “Эрдэс плазм” ХХК China Triumph International Engineering Co.,Ltd Монгол Улсад байгуулах 150 т/хоногт хавтгай шилний шугам болон 80 т/хоногт савлагааны шилний шугам байгуулах гэрээ Erdes Plazm Co.,Ltd CEO  Х.Бямбажав  Sun Jian An, Executive Vice President of China Triumph International Engineering Co.,Ltd
33 “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК “Jintian Sunshine investment” Нийслэлийн авто худалдааны цогцолборын авто машин худалдаалах зогсоолын талбайд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийх харилцан ойлголцлын санамж бичиг Нийслэлийн иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын төлөөлөгч, Олон улсын худалдаа логистикийн төвийн захирал О.Мөнгөншагай 金田阳光投资集团董事长、总裁: 金位海
34 BCKC Co,.lTD "China State Construction Engineering Corporation Ltd Overseas Operations Улаанбаатар “Сувдан хотхон төслийн зөвлөх үйлчилгээний гэрээ Я.Азжаргалбаяр 黄克起 中建海外 总经理
35 Tsagaan Shonkhor Holdings Ltd Beijing Mongol VanCompany  Хамтын ажиллагааны санамж бичиг  Tsagaan Shonkhor Holding ТУЗ
36 Улаанбаатар хотын Багахангай дүүргийн махны үйлдвэр ТӨХК Sinolight International Holdings Corporation  Багахангай дүүргийн махны үйлдвэрийг шинэчлэх, сайжруулах Захирал Ц. Энхбаатар  Vice president