Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын анхны эзэн хааны хөшөө салхинд унажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын анхны эзэн хаан болох Цинь Ши Хуандийн 19 метр өндөр хүрэл хөшөө өнгөрсөн Баасан гарагт дэгдсэн хүчтэй салхинд сууринаасаа хугарч унажээ.

Шандон мужид байдаг уг хөшөө нь зургаан тонн жинтэй бөгөөд нүүрээрээ газарт унаснаас толгой нь хавтгай болсон байна.

Удалгүй барилгын ажилчид өргөгч машинтай ирж хөшөөг авч явсан гэнэ. Зураг дээр хөшөө унахаас өмнө ба дараах байдлыг үзүүлжээ.

 

Цинь Ши Хуанди нь Нийтийн Тооллын Өмнөх 221-206 онд өнөөдрийн Хятад улсын ихэнх газар нутгийг нэгтгэсэн Цинь улсыг байгуулсан тул анхны эзэн хаанд өргөмжлөгддөг.

Тэр Цагаан хэрмийн эхний хэсгийг бариулсан хүн юм. Хааныг нас барахад бунханд нь олон мянган шавар цэрэг хамт оршуулсан нь өнөөдөр аялал жуулчлалын чухал үзмэр болоод байгаа.

Сая унаж гэмтсэн хөшөөг Шандон мужийн Бинжоу хотод 2005 онд босгож байжээ.

 

Эх сурвалж: BBC