ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл ЯВАГДААГҮЙ

ikon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Зуслангийн газар өмчлөлийн цахим бүртгэл эхэллээ” гэсэн мэдээлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж байгаа нь хуучирсан мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Тус мэдээлэл нь 2016 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн бөгөөд ногоон бүсэд газар эзэмших, өмчлөх ажлыг цахимаар бүртгээгүй байна.

Ногоон бүсэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд иргэдийн эзэмшил газар ямар нэгэн зөрчилгүй, хориглолт, хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлөх ажил Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт  хийгдэж байна. Иргэд эзэмшил газраа өмчлөх хүсэлтээ харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж өгч болно.

Сүүлийн үед Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор хуурамч гэрчилгээ үйлдэх, түргэн хугацаанд өмчлөлийн гэрчилгээ гаргаж өгнө гэх мэтээр иргэдийг хууран мэхэлж, залилах тохиолдол гарч байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Иргэд газрын харилцаанд оролцох, бусдаас газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдсөн газрын эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиолдолд сайтар хянан үзэж, нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийнхээ Газрын албанд хандан шалгуулхыг анхааруулж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Munhgerel [202.9.41.44] 2018/6/19
Zuslangiin gazartai bolmoor bna yaj huutsulduh ve huuhdee eruul agaart gargaj chadahgui yum
0 | 0 Хариулах
60terby авсан [66.181.186.134] 2018/3/15
ман гараад будаа
0 | 0 Хариулах
kk [139.5.216.17] 2018/3/15
sugalaand oroltsood gazar avsangui.ochood gazar avyaa gesen baihgui gesen yaj haanas gazar avah ve.getel zaraar mash ih gazar zaragdaad baihiin ymr uchirtai yum bol oo.ymr ni tiim ih gazar tomoor n avch zaraad mani met ni gants ailiin gazar yaj avah vee tamin ee
3 | 0 Хариулах
Уянгазул [66.181.160.121] 2018/6/2
Хэлээд юу гэхэв газартай болмоор бнаи
0 | 0 Хариулах