• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос долоо хоногийн ажлын цагийг 68-аас 52 болгож буурууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Өмнөд Солонгосын парламент долоо хоногийн ажлын цагийг бууруулах хуулийг баталлаа.

Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 68 байсныг 52 болгон бууруулах хуулийг тус улсын үндэсний ассемблейн гишүүдийн олонх нь дэмжжээ.

Шинэ хууль ирэх долдугаар сараас хэрэгжих ба эхлээд том компаниуд, дараа нь жижиг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх гэнэ. Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний сонгуулийн амлалтуудын нэг юм. Тэр бас энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 хувиар нэмэгдүүлэхээр болоод байгаа.

Ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхэд шинээр төрөх тохиолдол огцом буураад байгаа нь ажлын хэт дарамтаас болдог гэж үзэж байгаа.

1980-1990-ээд оны үед буюу Өмнөд Солонгосын эдийн засаг эрчимтэй өсөж байх үед цаг хэтрүүлэн ажиллах соёл төлөвшиж тогтсон юм. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дунд тус улс хамгийн урт ажлын цагтайд тооцогддог.

Судалгаагаар ойролцоо цалинтай мөртлөө Солонгосчууд Их Британи, Австралийн ажилчдаас жилд 400 цаг илүү ажилладаг нь тогтоогдсон.

Ажлын нэг долоо хоногийн стандарт цаг нь 40 бөгөөд шинэ хуулиар илүү цагийн хэмжээ 12-оос хэтрэх ёсгүй болж байна.

Одоо үйлчилж байгаа ажлын цагт таарсан бүтээмжийг хадгалж үлдэхийн тулд Өмнөд Солонгосын компаниуд жилд 12 их наяд воны ($11 тэрбум) зардал нэмж гаргахаар болж байгааг Солонгосын Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн тооцоолж гаргажээ.

Өмнө нь ажлын цагийн хязгаарт захирагддаггүй 26 бизнесийн салбар байсныг мөн бууруулж 5 болгосон байна. 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Бид 40 цаг ажилладаг [202.21.106.119] 2018/3/2
Паа ямар олон цаг вэ? Монголд 7 хоногийн 5 өдөр тус бүр 8 цаг буюу 40 цаг л ажилладаг
0 | 0 Хариулах
Зочин [103.87.255.42] 2018/3/2
Эд нар их тооцоотой улс, гаргасан хууль дүрэм нь ч гэсэн бодит амьдрал дээр биеллээ олохдоо их барьцтай байдаг. Яаж ч бодсон манайханд эерэг л тусах юм байна даа. Үнэхээр хуучин цагаараа илүү ажиллууллаа гэхэд цалин л нэмэгдэнэ. Манайхан ажил хийх эрхгүй нууцаар шахуу ажиллаж байгаа учраас л атганд нь ороод байдаг болохоос биш....
0 | 0 Хариулах
Зочин [116.42.236.177] 2018/3/1
Яаж 68 цаг ажиллаад байгаан ойлгохгүй байна. Эднийх чинь 8-12,13-17 гэж ажилладаг ш дээ. 5 өдрөөр
0 | 0 Хариулах
Зочин [103.87.255.42] 2018/3/2
Kinon deer gardag garuud l tegj ajilladag bh, uildver, buudal ged l office-iin bish ajil hiij bga nuhduud bol 68 tsaashaa sh de
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.196] 2018/3/1
Эерэг сайхан мэдээг сайхан хүлээгээд авах ч чадваргүй болцгоож дээ хөөрхий
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/3/1
hun yah gej ajil hiideg ve medeej mungu avah gej ajiiladag bolohoos yamarch unelemjgui bool bolno gevel hench ajil hiih durgui bolno shu de mongold gehed compani ajilchidaa ugluu 6 tsagaas shunu 00,00 hurtel ajiluuchihaad avtobusnii 500 tugrug ugdug tegsnee ter munguu sariin suuleer tsalingaas suutgaad avchihna bas companiin hurimtlal geh neriidleer heden huviig bas l suutgadag yavj yavj gar deer 380,000 tugrug irj baigaa yum
4 | 1 Хариулах
zulaa [1.251.132.140] 2018/3/1
Mongol 6honog ajilluulahda gol n bish ajillaj bga humuusee solongos shig uramshuulah yostoi. Bas tsalingiin dood hemjeeg nemeh n zuitei. Solongos bol uneheer saihan hunii hodolmoriig denduu sain unelj ogdog bayar bolgonoor uramshuulal hurtel ogno. Manai mongol tghd tsalinga guitsed ogch chdahguin bj.j ajlyn buteemj buteemj l gdg. Uneheer hunii tsalin tuhain hunde setgeld niitsej baival hun uramshaad iluu sn ajillana shde. tgj chadahgui ajlaad l bdag tsalin gj tomchuudyn 1 odr.n hoolny mongiig avahaar chin yaj ter hunees buteemj garah ve de. Nogoo avsan heden togrogoo yaj sar hurgehu gj bodoj gamnasaar btal...
11 | 0 Хариулах
Зочин [202.21.106.123] 2018/3/1
Mongold turiin alban haagchdiin ajliin tsagiig nemegduulj ajliin 6n udurtei boloh tsag negent boljee
5 | 0 Хариулах
Зочин [92.249.233.206] 2018/3/1
Turiin alband chadvargui heseg n ajilladag bolson ued ulam l chadvargui muunuud n uldej ajillana daa
0 | 0 Хариулах
Зочин [103.9.88.210] 2018/3/1
тэнэг хог Ажлын бүтээмж чухал болхоос хэдэн цаг ажиллах нь чухал биш Сл үед 6 өдөр ажиллаад хөгжсөн нь хаана бн
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.122] 2018/3/1
ганц сая хүнээрээ асар их бүтээн байгуулалт хийсэн л бна
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.220] 2018/3/1
70 jiluu
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.36] 2018/3/1
Ajiliin tsag n hyazgaarlaltad bagtadaggui 5 n salbar ni yamar salbaruud yum bol
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.10] 2018/3/1
Солонгост байгаа Монголчуудад маань тустай зүйл болжээ. Ажлын 6 өдөр 12 цагаар ажилладаг юм байна лээ. (68/6=11,33)
11 | 2 Хариулах
Zochin [66.181.181.172] 2018/3/1
Tsalin l bagasandaa
12 | 0 Хариулах
Зочин [112.72.9.150] 2018/3/1
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16хувиар нэмнэ гэж байна шүү дээ
7 | 0 Хариулах