• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Г.Дорждулам: Хүүг минь олж өгсөн цагдаагийн алба хаагчдад маш их баярлаж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Алга болсон хүүг эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган олсон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдад талархал ирүүллээ.

Тус дүүргийн иргэн Г.Дорждуламаас “Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон, тус хэлтсийн алба хаагч цагдаагийн ахмад н.Ганзориг, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Гансүх нарт талархсанаа илэрхийлье. Манай 12 настай хүү ор сураггүй алга болоход цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл саруул оллоо. Цагдаагийн сүр хүч, хүний төлөө гэсэн зүрх сэтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын цагдаа иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй байгааг мэхийн хүндэтгэе. Та бүхний амаргүй алба саадгүй байг” хэмээсэн талархал ирсэн байна.

Тэрбээр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар дамжуулан алба хаагчдад баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Албан үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдадаа амжилт хүсье.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [103.9.88.210] 2018/3/2
medeelelee iluu todorhoi bicheech setguulche irgeded ugch bgaa bol.
0 | 0 Хариулах
Анзаарагч [202.9.44.77] 2018/3/2
Сайн байна уу сэтгүүлчээ, Танай сайтын мэдээлэлд бүрэн итгэн байнга уншдаг шүү. Мэдээллийг үнэн зөв бөгөөд илүү дутуу хачир нэмж чимэглэлгүйгээр бичдэг арга барил тань мөн таалагддаг. Гэхдээ нэг дутуу үлддэг зүйл анзаарагддаг нь, аливаа мэдээллийн үргэлжлэлийг бичихдээ шинээр уншиж буй уншигчид зориулан анхны мэдээллээс товч байдлаар оруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Дээрх мэдээнд гэхэд тодорхойгүй зүйлс их байна. Уншигч юу болсон юм бол гэсэн баахан асуулт, үл ойшоох сэтгэгдэлтэй үлдэж байна. Оросын болон барууны мэдээг уншиж байхад, мэдээллийн үргэлжлэлийн төгсгөлд "эргэн сануулахад ....." гэж анхны мэдээнээс заавал оруулсан байдаг. Хэрэв ингэж оруулвал танай сайтын мэдээ үнэхээр амттай, мэргэжлийн болох гээд байнаа.
4 | 0 Хариулах
Hvn [66.181.160.114] 2018/3/1
Hvvhde harj haana yvaag ni mdj bainga holbooto bgach albata ym shig.tgd ch hvvhedde vg surgaj zuv hvmvvjvvl
0 | 1 Хариулах
Зочин [202.179.31.64] 2018/3/1
Сэржмядагийг олоодох. Үхсэн амьд хамаагүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.69.98] 2018/3/1
Хүүхэд нь яасан юм бол? Зүгээр өөрөө тэнэж явсан юм болов уу? Манай Монголд гарч байгаа ихэнх хүүхэд алга боллоо гэсэн дуудлагуудын цаан ээж аав загнасан, зодсоноос эсвэл хүмүүүжилгүй хүүхэд тэнээд явсан байдаг. Айхтар хулгайлагдсан энэ тэр бол маш цөөхөн.
2 | 1 Хариулах
Ir [103.212.119.22] 2018/3/1
Xudlaa naaduul chin er ni l xodoldoggvi conin uls shvv de.azaar zamd ni taaraad l abchirsan baix.ternees tsagdaa gedeg chin vnen xitsvv xvmvvc de.
9 | 0 Хариулах