ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөрөн: ISM системээ хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнууд жил бүр  чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх  оныхоо ажлыг төлөвлөдөг уламжлалтай. Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалт” өнөөдөр эхэллээ.

Байгууллагын зорилго, зорилт, тэдгээрийн биелэлт өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга  нар, мөн чиглэл хариуцсан ахлахууд зэрэг нийт 50 гаруй албан хаагчид оролцож  байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “2017  онд манай байгууллага “Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэсэн, амжилт дүүрэн он байлаа.

Харин 2018 он бол бидний хувьд илүү хариуцлагатай он байх болно. Учир нь энэ онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах чухал жил. Энэ мөрийн хөтөлбөрт манай байгууллагатай холбоотой хэд хэдэн заалт орсон. Түүнийг хэрэгжүүлэх үүднээс эрчимтэй ажиллах шаардлага гарч байгаа. Иймд бидний хамгийн чухал ажлын нэг нь бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан, олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгох ажил бий.

Мөн ISM системээ хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Мөн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж, санхүүгийн сахилга бат, аудитын чиглэлд анхаарч ажиллана. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн тулд хүн бүр өөрт байгаа бүхий  л нөөц бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллах нь чухал юм” хэмээн онцлов.

Үүний дараагаар бүсийн газар, хэлтсийн удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг нь танилцуулж, үйл ажиллагаагаа цаашид хэрхэн сайжруулах, орон нутагт тулгамдаж буй асуудал, үүсч буй хүндрэлийг шийдвэрлэх асуудлуудынхаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Цугларалт энэ сарын 26-28-ны хооронд үргэлжлэх бөгөөд уг энэхүү цугларалтын үеэр удирдах албан тушаалтнуудад төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, удирдах ажилтны манлайллын тухай болон санхүү, аудитын чиглэлээр Сангийн яам болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийн, лекц унших юм.

Түүнчлэн төв болон боомт, орон нутгийн газар, хэлтсийн дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулна.

Энэ удаагийн цугларалт нь удирдах албан тушаалтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шинэ мэдлэг мэдээллээр хангасан, алдаа оноогоо дүгнэн цэгнэсэн, асуудлын гарцыг эрэлхийлж, нэгдмэл шийдэл, нэгдсэн ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой цугларалт болж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.179.27.184] 2018/2/27
энэ мөрөн гэгч [хориотой үг]-г барьж шалгаач зоргийн хэргийг илэрүүлнэ гэж дуугарсан [хориотой үг] одоо дуу ч үгүй гөлийгөөд амиа хоохоолоод хэвтэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.8] 2018/2/26
Алуурчидыг нуун дарагдуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүнийг хэзээ шоронд нь явуулж нүглийг нь үүрүүлэх вэ
0 | 0 Хариулах
Зочин [99.203.15.235] 2018/2/26
Мөрөн даргаас асуух ганцхан асуулт байна.Тээр жил та УИХ-ын гишүүн болдог л юм бол Зориг агсны амийг хөнөөсөн этгээдийг (АН дотроос) дэрийтэл нь чихдээд гаргаад ирнэ гэсэн дээ? Зориг агсныг хэн амийг нь хөнөөчихөвөө ? Та амласан биз дээ?
4 | 0 Хариулах
Зочин [78.187.120.177] 2018/2/26
чи тэгээд мэдлээ гээд яахын юу өөрчлөгдөхийн чам шиг заваан хувалзнуудаас болж улс төржиж иргэд хохирдог юм ш дээ
0 | 3 Хариулах
Зочин [99.203.15.235] 2018/2/26
Тэгээд хэн дуртай нь ичгүүргүй худлаа шааж болно,болохоор барахгүй төрийн өндөр албан тушаалд насаараа сууж болно гэсэн үг үү?
3 | 0 Хариулах
Зочин [103.229.123.17] 2018/2/26
Мөн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлдЭнэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн тулд хүн бүр өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллах нь чухал юм” хэмээн онцлов.
0 | 0 Хариулах