Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан шинийн 8-15-ны хооронд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханд мөргөх, хийморь сэргээх, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо нэмэгддэг. Иймд орон нутгийн холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг гаргажээ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу зорчихгүй байхыг анхааруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!