Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 ИНДЕКСийн сагс шинэчлэгдлээ

Б.Ану
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулан ТОП 20 индексийг  бүрдүүлэх үнэт цааснуудыг дараах байдлаар сонгон шалгаруулсан бөгөөд I, II ангиллын индексийг тухайн ангиллыг бүрдүүлж байгаа үнэт цааснуудаар тооцохоор болсон тухай МХБ мэдээллээ.

Нэг, Хоёрдугаар ангилал гэдэг нь:

Хувьцааны бүртгэлийн I ангилалд бүртгүүлэх үнэт цаас гаргагч дараах нөхцөл, шалгуур хангасан байна.

Үнэт цаасыг арилжаанд оруулах өдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгөөс дээш байх. Үнэт цаас гаргагчийн гаргах нийт хувьцааны 25 - аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх, эсхүл тухайн компанийн хувьцааны хагас жилээрх арилжигдсан үнийн дүн нь биржээр арилжаалагдсан хувьцааны нийт арилжааны үнийн дүнгийн 5 - аас доошгүй хувь байх. Үнэт цаас нь Бирж ээр 2 - оос доошгүй жил арилжигдсан байх.

Харин хувьцааны бүртгэлийн II ангилалд бүртгүүлэх үнэт цаас нь дараах шалгуур Хангасан байна. Үнэт цаасыг арилжаанд оруулах өдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөс дээш байх. Үнэт цаас гаргагчийн гаргах нийт хувьцааны 15-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх ёстой ажээ. 

2017 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсанд багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Багануур”, “Женко тур бюро” ХК-иуд хасагдаж шинээр “Мик холдинг”, “Шивээ овоо” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна.

ТОП-20 индекс нь нийт салбараас сонгосон зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр 20 компани Топ-20 индекст ордог болно. 

Индекс тооцох журамтай ЭНД дарж танилцах боломжтой. 

ТОП-20 индекс:

Симбол Үнэт цаасны нэр Зах зээлийн үнэлгээ Арилжаанд орсон өдөр /121 өдөр/ Өдрийн дундаж гүйлгээ
1 APU АПУ 294,342,724,940 118 5,113,000
2 TTL ТАВАН ТОЛГОЙ  69,959,794,900 100 3,969,744
3 GOV ГОВЬ  79,181,418,750 108 2,700,256
4 TCK ТАЛХ ЧИХЭР  18,559,735,390 67 2,183,528
5 NEH ДАРХАН НЭХИЙ  21,556,840,500 58 1,606,535
6 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 11,507,443,109 74 21,693,442
7 BNG БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ  17,768,730,000 36 1,460,910
8 SUU СҮҮ  44,087,040,000 115 1,119,989
9 HRM ГЕРМЕС ЦЕНТР  13,344,455,870 39 1,109,703
10 SHG ШАРЫН ГОЛ  27,968,165,500 32 996,943
11 EER АРИГ ГАЛ 8,002,436,000 45 1,298,615
12 MMX МАХИМПЕКС  10,451,982,750 54 638,346
13 ADL АДУУН ЧУЛУУН 5,672,347,200 60 585,896
14 UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР  22,600,019,900 78 580,848
15 BAN БАГАНУУР 30,227,754,000 56 569,981
16 MIE МАТЕРИАЛИМПЕКС  12,313,854,000 34 542,515
17 RMC РЕМИКОН  4,878,126,768 43 1,573,281
18 MRX MEPEKC 3,900,300,000 31 542,136
19 HGN ХӨХ ГАН  6,783,210,441 66 504,950
20 BUK УБ-БҮК  59,854,112,500 34 364,998