2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
06:00
S32
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S44
11°
15:00
S44
12°
16:00
S44
14°
17:00
S44
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Савласан усны зах зээлд тэсрэлт хийсэн PASION брэнд худалдаанд гарлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN

“Байгалийн эрдсийг эс бүхэнд тань” уриатай, өвөрмөц савлагаатай, хар өнгөтэй ус худалдаанд гарчээ. Ямар ч өнгөгүй, тунгалаг усыг хамгийн цэвэр хэмээн ойлгодог атал яагаад хар өнгөтэй усыг худалдаж авах ёстой гэж? хэмээн эхэндээ гайхаж байлаа. Үүний учрыг өнгөрсөн Бямба гарагт Хүннү молл худалдааны төвд болсон PASION брэндийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаан дээр тайлж, усны ашиг тусын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, амталж үзсэн юм. 

Энэхүү брэндийг “Фөрстдоктор Азиа” компани гаргаж байгаа бөгөөд 70 гаруй ашигт эрдэс агуулсан шүлтлэг ус PASION BLACK болон эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг PASION ALKALINE хэмээх хоёр төрлийн усыг зах зээлд нийлүүлж эхэлжээ. Цаашид PASION брэндийн нэр төрөл нэмэгдэнэ гэдгийг тэд онцолсон. 

70 гаруй ашигт эрдэс агуулсан, шүлтлэг ус PASION BLACK  

Хамгийн ихээр сонирхол татсан зүйл нь “хар өнгө” байсан учраас энэхүү усны өнгөний талаарх мэдээллийг эхлээд хуваалцая. Байгаль болоод хүний шүтэлцэн харилцаа алдагдсан өнөө үед бид хоол хүнснээсээ хангалттай эрдэс авч чадахаа больсон. Харин эрдэмтэд удаан хугацаанд судалгаа, шинжилгээ хийсний дүнд тэрхүү эрдсүүдээ өдөр тутмын хэрэгцээ болсон усаар авах боломжийг нээжээ.

Энэ нь олон сая жил хөрсний гүнд хадгалагдсан эрдэс буюу фульвагийн хүчлийг ялган авч, шүлтлэг усанд уусгах шийдэл байв. Байгалийн эрдсүүд устай холилдон хар өнгийг үүсгэдэг тул тэд бүтээгдэхүүнээ PASION BLACK хэмээн нэрлэжээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр 2017 оны Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Энхжин PASION брэндийг танилцуулсан. Тэрээр “Фөрстдоктор Азиа” компанид кретив захирлаар ажилладаг юм. Мөн арга хэмжээний үеэр Монголын Бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Б.Чинсанаа, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Бодибилдинг фитнессийн тамирчин, ОУХМ Б.Хүсэлтүвшин болон Turbo X " эрчимжүүлсэн галбиржуулах хөтөлбөрийг зохиогч, дасгалжуулагч, мисс Б.Хулан нар эрүүл зөв амьдралын хэв маягийг хэрхэн бий болгох талаар зөвлөгөө өгч, дасгал заасан нь үзэгчдэд маш их таалагдаж байлаа.  

 PASION BLACK ус нь агаарын бохирдол, архи, тамхи, хоолны хордлогын улмаас үүссэн бодисын солилцооны хэрэгцээгүй бүтээгдэхүүнийг гадагшлуулах онцгой үйлчилгээтэй.

Дэлхийн дээвэр Эверистийн ноён оргил Жомолунгма орчмын хөрснөөс ялган авсан эрдсийг тус компани үйлдвэрлэлдээ ашигладаг гэсэн нь маш их таалагдсан. Ийм эрдэст ус нь агаарын бохирдол, архи, тамхи, хоолны хордлогын улмаас үүссэн бодисын солилцооны хэрэгцээгүй бүтээгдэхүүнийг гадагшлуулах онцгой үйлчилгээтэй бөгөөд хоол боловсруулах болон дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, арьсыг хамгаалах, нөхөн сэргээх, эрч хүчийг нэмэгдүүлэх гэх мэт маш олон ашиг тустай юм билээ.

Өнгө нь хар боловч ямар нэг онцгой, хурц амтгүй, зөөлөн тааламжтай байсныг дурдая. Pasion Black нь Монголдоо төдийгүй Азидаа анхдагч болон худалдаанд гарч буй хар өнгөтэй ус гэдгээрээ жинхэнэ тэсрэлт болж байна.   

Сонирхуулахад хар өнгөтэй усны брэнд дэлхийд хоёрхон байдаг бөгөөд нэг нь Английн BLK, нөгөөх нь Украйны Wise хэмээх брэнд юм.

Эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг ус PASION ALKALINE

Хүн амын урт наслалтаар тэргүүлж буй орнуудад судалгаа хийхэд иргэд нь тогтмол шүлтлэг ус хэрэглэдэг нь тогтоогджээ. Учир нь шүлтлэг ус нь хүчиллэг орчныг саармагжуулж антиоксидант шинж чанарыг үзүүлдэг байна. Зохисгүй хооллолт болон ямар нэг өвчин эмгэгээс шалтгаалж хүний биеийн дотоод орчны тэнцвэрт байдал алдагддаг. Эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг ус нь хүний биеийн эд эсэд амархан шингэж, дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалдаг тул тогтмол хэрэглэснээр эрүүл урт, наслалтыг дэмждэгийг олон судалгаагаар нотолжээ.

PASION ALKALINE усны рН хэмжээ нь 9.5 бөгөөд бие махбодийн дотоод орчны хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалж, бие махбодийг хоргүйжүүлж, ходоодны хүчлийг саармагжуулан таргалалт болон ядаргаанаас сэргийлэх гайхалтай үйлчилгээтэй.

“Фөрстдоктор Азиа” компанийн мэргэжилтнүүд урт хугацаанд судалгаа хийж, хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсний дүнд шүлтлэгийн хэмжээгээ урт хугацаанд барьдаг эрдэст усыг үйлдвэрлэсэн гэдгийг сонсоод бахархаж байлаа.

PASION брэнд шүлтлэгийн хэмжээгээ итгэлтэйгээр тавьж хэрэглэгчиддээ хүргэж буй нь тус бүтээгдэхүүний чанарын түвшин өндөр гэдгийг илтгэж байна.

Мөн энэхүү ус нь эрдсийн агууламж өндөр, тэнцвэржүүлэгч, сахар зэргийг агуулаагүй онцлогтой. Тиймээс нярай хүүхдийн хоол тэжээл бэлтгэхэд зохимжтой. Түүнчлэн чихрийн шижин, цусны даралт ихсэх, арьсны үрэвсэл зэргийн үед хэрэглэхэд нэн тохиромжтой гэсэн. 

Ус бол амьдралын үндэс. H2O хэмээх нэгэн томьёон доор илэрхийлэгдэх ч ус бүхэн адилгүй. Эрүүл чийрэг, гоо үзэсгэлэнтэй, урт удаан амьдрахын тулд хамгийн сайныг нь сонгох хэрэгтэйг PASION брэндийн нээлтээс ойлгосон юм. Та ч бас PASION усыг амтлаад үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлийг ЭНД дарж үзнэ үү.

Фото

x