АНУ-ын Форбс сэтгүүл 22 дахь жилдээ 2025 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэрсийг өчигдөр зарлажээ.
Жагсаалтын эхний таван байрыг Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Төв Банкны ерөнхийлөгч Кристин Лагард, Японы анхны эмэгтэй ерөнхий сайд Санае Такаичи, Италийн ерөнхий сайд Жоржа Мелони, Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум нар эзэлсэн байна.
Жагсаалтад дэлхийн 25 улсын янз бүрийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд багтсаны 44 хувь нь компанийн гүйцэтгэх захирлууд (CEO) байжээ.
Эдгээрийн тал орчим хувь нь Умард Америкийн компаниудын захирлууд байна.
Хувийн хэвшлээс хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн нь жагсаалтын зургаадугаарт бичигдсэн Accenture зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Жюли Свит болжээ.
Зүүн Азийн бүс нутгаас Японы ерөнхий сайдаас гадна Хятад, Сингапур, Хонконг, Өмнөд Солонгосын 11 бизнес эрхлэгч эмэгтэй уг жагсаалтад багтсан байна.
Тухайлбал Сингапурын DBS банкны гүйцэтгэх захирал Тан Сү Шань, Хятадын интернэт худалдааны JD.com компанийн гүйцэтгэх захирал Сэнди Ран Шю, Өмнөд Солонгосын Hotel Shilla группийн ерөнхийлөгч И Бу Жин зэрэг хүмүүс багтжээ.
Бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцана уу.
Эх сурвалж: Forbes
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!