Уншиж байна ...

БӨРТЭ ЧОНО 2025: Т.Тулга оны шилдгийн шилдэг тамирчин боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн дээд шагнал болох "Бөртэ Чоно 2025" тодруулах ёслол өчигдөр "Чингис" зочид буудлын танхимд боллоо.

Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулаад 23 жилийн нүүр үзэж байна. 2002 оноос хойш өдийг хүртэл 22 удаа "Бөртэ Чоно" тодруулсан түүхтэй. 

Уламжлал ёсоор Шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнийг спортын сэдвээр дагнаж бичдэг 46 сэтгүүлчийн саналаар тодруулав. 

Сэтгүүлчдийн саналаар чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгөн медаль хүртсэн Т.Тулга 102 оноогоор тэргүүлж, шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цом авлаа.

Боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн А.Баттулга 62, жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн К.Ёолк 45 оноогоор шилдэг эрэгтэй тамирчин болсон бол боксын ДАШТ-ий хошой медальтан болсон Л.Алтанцэцэг 78, жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн Б.Ганхайч 71, чөлөөт бөхийн ДАШТ-ий хос медальтан болсон П.Орхон 45 оноогоор шилдгээр тодорсон байна.

 

Шилдэг багаар эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн төрөлд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 123 оноогоор тодорчээ.

Сонирхуулахад оны онцлох үйл явдлаар "Physical Asia" нэвтрүүлгийн төслийн баг тодорсон юм. Холимог тулааны "One Championship" холбооны аварга болсон Б.Энх-Оргил нэр дэвшигчдийн санал асуулгад ороогүй байна.

ФОТО 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг