Эмнэлгийн өгөгдөл, оношилгоо, өвчний түүхийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, хадгалах, систем хооронд мэдээлэл солилцож ашиглах боломжтой openEHR стандартыг дэлхийн улс орнууд өргөнөөр ашиглаж байна.
Тухайлбал, тус компани 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр openEHR-ийн олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөл, Их Британид төвтэй, эрүүл мэндийн дижитал шийдэл хөгжүүлэгч “Better” компанийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал, доктор Франческа Лейтхолдтой уулзалт зохион байгуулж санал солилцсон байна. “Better” компани нь openEHR болон FHIR зэрэг эрүүл мэндийн өгөгдлийн олон улсын стандартын дагуух дижитал шийдлүүдийг боловсруулж, дэлхийн 25 гаруй улсын 1000 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай нэвтрүүлсэн тэргүүлэгч компани юм.
Уулзалтын үеэр Монгол болон Их Британийн эмнэлгүүдэд ашиглаж байгаа цахим системүүдийн хөгжлийн үйл явц, чиг хандлага болон олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн өгөгдлийг зөв хадгалах, боловсруулах, дамжуулах, солилцох асуудлаар харилцан ярилцаж, туршлага солилцсон бөгөөд мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, байгууллагууд хооронд өгөгдлийг нэмэлт хөрвүүлэггүйгээр ашиглах боломжийг бүрдүүлэх давуу талуудыг хэлэлцсэн.
Мөн уулзалтын үеэр “И Клиник” ХХК өөрсдийн хөгжүүлж байгаа FHIR болон openEHR стандартын шаардлагад нийцсэн эмнэлгийн мэдээллийн шинэ системээ танилцуулсан байна. Монгол Улсад эдгээр стандартын экосистемийг хөгжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоо, интеграцийг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар хэлэлцжээ.
“И Клиник”-ийн шинэ систем нь эмнэлгийн болон мэдээллийн технологийн стандартын шаардлагыг хангасан бөгөөд Монголын эрүүл мэндийн даатгал, татвар, ХУР ДАН, хөдөлмөр халамж, нийгмийн даатгал зэрэг төрийн системүүдтэй бүрэн интеграцлагдсан, эмч, сувилагчийн цагийг хэмнэх, ашиглахад хялбар шийдэлтэй ажээ. Удирдлагын мэдээллийн менежмент болон дотоод хэрэгцээнд суурилсан хянах самбарууд BI Dashboard-ын тусламжтайгаар байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих функцтэйгээс гадна “Patient Portal” буюу eClinic платформоор дамжуулан эмнэлгээр үйлчлүүлэх өвчтөн рүү чиглэсэн, хүссэн газраасаа онлайнаар цагаа захиалах, зайнаас телемедицин хийх, оношилгоо, шинжилгээний дүгнэлтээ харах, татаж авах зэрэг боломжийг бүрдүүлсэн байна.
Систем нь олон хэлний (bilingual support) сонголттой буюу дэмжиж ажиллах бөгөөд desktop application, tablet mobile application болон web application хэлбэрээр Windows, Mac, Linux зэрэг аль ч үйлдлийн систем дээр шууд ажиллах найдвартай ажиллагааг хангажээ.
Технологийн хувьд хамгийн дэвшилтэт modular microservice-based architecture бүтэцтэй, анхан шатны болон лавлагаа шатлалын бүх төрлийн эмнэлгийн онцлог бүрд нь тохируулан ашиглах боломжтой бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандартыг хангасан систем юм. Үүнээс гадна HL7 FHIR олон улсын стандартыг нэвтрүүлснээр эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг шинэ түвшинд гаргаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!