Уншиж байна ...

"The MongolZ" багийн StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатны тоглолт өнөө шөнө эхэлнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) шөвгийн найман багийн тоглолт өнөө шөнө Унгарын Будапешт хотноо эхэлнэ.

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд Бразилын "FURIA", ОХУ-ын "Team Spirit", Францын "Team Vitality", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ", Саудын Арабын "Team Falcons", Украины "Natus Vincere", Европын "FaZe Clan" гэсэн найман баг шалгараад байгаа юм.

"The MongolZ" багийн хувьд өнөө шөнийн 03:00 цагт Францын "Team Vitality" багтай "Во3" журмаар тоглох бөгөөд хожсон баг нь шөвгийн дөрөвт шалгарах юм.

Шөвгийн дөрөвт ОХУ-ын "Team Spirit" болон Саудын Арабын "Team Falcons" багийн аль хожсонтой нь энэ долоо хоногийн Ням гарагийн шөнийн 03:00 цагт тоглоно. 

"The MongolZ" баг хамгийн сүүлд Францын "Team Vitality"-тай өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт зохиогдсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт оноолт таарч, 2:1 онооны харьцаатай хожиж байв. Түүнчлэн уг тэмцээнд манай улсын баг түрүүлж байлаа.