Цагаадайн улсын цэргийн жанжин, түүхч Мухаммед Хайдар Дулатын “Эр Зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” номыг анх удаа монгол хэлнээ орчуулжээ.
Монголын түүхэнд онцгой үнэтэй, түүхэн эх сурвалж болсон тус номын нээлт Чингис хаан үндэсний музейн дөрөвдүгээр давхарт байрладаг Номын санд болсон юм.
Тус номыг Соёлын Гавьяат Зүтгэлтэн Т.Султан орчуулж, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, найруулагч На.Болд редактораар ажилласан байна.
Их эзэн Чингис хаан амьд сэрүүндээ дөрвөн хөвгүүндээ газар нутгаа хувааж өгсөн байдаг. Тэр дөрвөн улсаас хан хөвгүүний нэрээр нь нэрлэгдэж үлдсэн нь Цагаадайн улс юм. Түүнчлэн Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улсад хэрэглэж ирсэн монгол хэлийг цагаадай хэл гэж өнөөдрийг хүртэл түүхчид нэрлэдэг.
Номын зохиолчийн жинхэнэ нэр нь Мирза Хайдар Гүрган Дулат гэдэг. Тус нэрийн гүрган гэсэн нь хүргэн гэсэн утгатай гэнэ. Тодруулбал алтан ургийн буюу Цагаадайн угсааны хүн гэж үзэж болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!