Тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор 36 сараар сунгах боломжтой болгожээ
Тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон байгаа зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд уг активыг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр үлдээх шийдвэрийг Монгол Банкнаас гаргажээ.
Энэ нь 18 сараар зээлтэй байгаа иргэд арилжааны банканд очоод хүсэлтээ тавиад зээлээ 36 сар болгон хойшлуулах буюу зээлийнхээ хугацааг сунгах эрх нь нээлттэй болж байгаа гэсэн үг аж.
Зээлээ сунгаснаар сард төлж буй зээлийн хэмжээ нь хоёр дахин буурах юм гэв.
Монгол Банкны шийдвэр:
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох,
- Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах,
- Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

