Монголын Ресторан, Зоогийн Газрын Холбооноос (МРЗГХ) зохион байгуулсан “MRA Awards 2025” салбарын шилдгүүдийг тодруулах шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Corporate Hotel & Convention Centre-д ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээгээр Монголын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын 8 үндсэн номинацийн шилдгүүд шалгарч, салбарын чанар, стандарт, үйлчилгээний соёл, өрсөлдөөний бодит үнэлгээг харуулсан онцгой үйл явдал боллоо.
Шагнал гардуулах ёслолд салбарын бизнес эрхлэгчид, ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд, уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 300 гаруй хүндэт зочид төлөөлөгчид оролцож, салбарын ололт амжилтыг нэгтгэн тэмдэглэлээ. Мөн энэ үеэр салбарын төлөөллүүд өөрсдийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг зочдод танилцуулсан нь арга хэмжээний онцлох хэсэг байв.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарт 3,000 гаруй аж ахуйн нэгж, 43,000 гаруй ажилтан хамрагдан ажиллаж байна. Салбарын нийт орлого 2024 онд 1.7 их наяд төгрөгт хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд энэ нь Монгол улсын ДНБ-ий 2.1%-ийг бүрдүүлж байна.
Эдгээр үзүүлэлт нь салбарын нөлөө, цар хүрээг тод харуулж байгаа бөгөөд “MRA Awards 2025” нь уг хөгжлийг бодитоор дүгнэж, салбарын нэр хүндийг бататгасан томоохон арга хэмжээ боллоо.
“MRA Awards 2025” шалгаруулалт дараах 8 үндсэн номинацийн шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:
Зөвхөн кофе бус гайхалтай мэдрэмж, чанартай кофены амт соёлыг таниулж байгаадаа маш их баяртай байна.
“MRA 2025 awards” анх удаа зохион байгуулагдаж Шөлөндө шалгарсанд туйлын их баяртай байна. Цаашид бид улам хичээх болно.
Монголын хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарт дэвшилтэд технологи, илүү чанартай сургалт хөгжлийг нэвтрүүлэх болно.
Олон улсын стандартыг Монголын ард түмэндээ таниулж, дэлхийн жишгээр явж байгаадаа туйлын баяртай байна.
Хүний таван мэдрэхүйд хүрч чадах хамгийн сайхан таашаалыг бид өгч чадна.
Монголын диско клуб үйлчилгээ дэлхийд танигдах мөч тун удахгүй…
Эх орныхоо үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад зочлох үйлчилгээний салбарын хамт олон том хувь нэмэр оруулж байгаа. Цаашдаа бид илүү их баялаг бүтээх болно.
Монголын зочлох үйлчилгээний хамгийн сайхан арга хэмжээ боллоо. Бидний шилдэгийн шилдэг ресторан болсон хамгийн гол зүйл эрхэм үйлчлүүлэгчид билээ. Цаашид энэ байр сууриа хадгалж үлдэхийн тулд улам их хичээх болно
нар шилдгийн шилдэг байгууллагаар тус тус шалгарч, үйлчилгээний чиглэл бүртээ салбартаа манлайлж, үйлчилгээний чанар стандартыг өндөр түвшинд хэрэгжүүлж буйгаа шүүгчид болон олон нийтийн үнэлгээгээр нотлон харуулсан юм.
Эдгээр шалгарсан байгууллагууд нь салбартаа чанарын шинэ жишиг тогтоож, Монголын зочлох үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг бодитоор өсгөж байгааг илтгэж байна.
2025 оны шалгаруулалт нь 28 хоногийн турш үргэлжлэн, олон нийтэд нээлттэй санал асуулга болон салбарын экспертүүдийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн, хараат бус шүүгчдийн нэгдсэн үнэлгээнд тулгуурлан явагдсан нь онцлог байлаа.
Олон нийтийн санал нь хэрэглэгчдийн бодит үнэлгээг илэрхийлсэн бол, шүүгчид байгууллагуудын үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний гүйцэтгэл, багийн зохион байгуулалт, хөгжлийн бодлого, зочдын сэтгэл ханамж зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр бодит үнэлгээ хийж, зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцсан юм.
Түүнчлэн, “MRA Awards 2025” шалгаруулалтын олон нийтийн цахим санал асуулгад нийт 54,000 иргэн оролцсон нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хэрэглэгчидтэйгээ хамгийн ойр, тэдний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой, өндөр оролцоотой онцгой салбар болохыг бодитоор харууллаа.
МРЗГХ-ны ерөнхийлөгч М.Есөнмөнх: MRA Awards нь зөвхөн шилдгийг шалгаруулах ёслол биш, харин салбарын чанар, өрсөлдөөн, хэрэглэгчийн туршлага, мэргэжлийн үнэт зүйлсийг баталгаажуулж буй үндэсний хэмжээний бодлогын платформ болж буй юм. Мөн энэ удаагийн шалгаруулалтад нийт 122 байгууллага оролцох хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн нь аж ахуйн нэгжүүд шилдгийн төлөө хүч сорин өрсөлдөх итгэл нэмэгдэж, салбар чанарын хувьд илүү тогтвортой, хурдацтай хөгжиж буйн бодит илэрхийлэл болж байна.
МРЗГХ-ны Дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал С.Батмөнх: Энэ удаагийн MRA Awards 2025 арга хэмжээг Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулсан бөгөөд MРЗГХ-ны түнш, салбарын харилцагч, ханган нийлүүлэгч дараах байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцож, салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан болохыг онцлон дурдахад таатай байна.
“MRA Awards 2025” шагнал нь цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чанарын үндсэн стандарт хэмжүүр, бизнесийн хамтын ажиллагааны төв зангилаа болон хөгжих зорилготой юм.
МРЗГХ-ны зүгээс 2026 оноос эхлэн салбартаа болон гишүүн байгууллагуудын хүрээнд анх удаа одны зэрэглэл бүхий чанар, үнэлгээний нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх болохоо зарласан билээ.
Түүнчлэн, дараагийн шалгаруулалт болох “MRA Awards 2026”-г салбарын төлөөллийн оролцоо, хөгжлийг илүү өргөжүүлэх үүднээс жилийн турш үргэлжлэх үнэлгээ, үе шаттай зохион байгуулж, илүү өргөн цар хүрээтэйгээр, олон улсын жишигт нийцсэн дүрэм, аргачлал, номинацийн бүтэцтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Сошиал хуудас: www.facebook.com/MongolianRestaurantAssociation
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!