Уншиж байна ...

"Духуа Инженеринг болон мэргэжлийн баг метро барих стандарт, техникийн шийдлүүдийг тодорхойлж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод метро барих эхний шатны тендерийг энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн бөгөөд нийт зургаан улсын 27 аж ахуйн нэгж, байгууллага материал ирүүлээд буй.

Одоо эдгээр 27 компаниас метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийг зарлахаар баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Хоёрдугаар шатны тендерийг EPC+F буюу гүйцэтгэгч компанид инженерийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга угсралтын бүх ажлыг цогцоор нь хариуцахын зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээлгэх нөхцөлөөр зарлах аж.

Нэг чиглэлд цагт 17,000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай метро ашиглалтад орсноор авто замын ачаалал 10 хувиар буурч, нийтийн тээврийн дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх бол автомашинаар зорчиход 142 минут зарцуулдаг зайг метрогоор 32 минутад туулах боломжтой болох гэнэ.

зураг
 

Жил бүр 213.6 тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 400 тонн азотын исэл буурах урьдчилсан судалгаа гарчээ.

Метрог барих бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг байна.