Ким Ён Рэ: Метро төсөл 11 жилийн дараа Улаанбаатарын иргэдэд мөнгөн зардлаасаа илүүтэй нийгмийн үр ашигтай байх тооцоолол гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-ын “Духа Инженеринг” компанийн мэргэжилтэн Ким Ён Рэ өнөөдөр/2025.03.25/ болсон НИТХ-ын хуралдааны үеэр Улаанбаатар метро төслийн үр ашгийн талаар тайлбар өглөө.

Тэрбээр "Метро төсөл нь Улаанбаатар хотын иргэдийг эрүүл орчинд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр хэрэгжүүлж байгаа төсөл. Энэ төсөл хөрөнгө оруулалтаас гадна Улаанбаатарчуудад хэр үр ашиг өгч байгааг анхаарах ёстой.

Манай судалгааны баг энэхүү үр ашгийг тооцоолж, мөнгөн дүнгээр гаргасан юм.

Энгийнээр тайлбарлавал нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд зам дээр бензин, түлшээ их хэмжээгээр зарцуулж байна. Тухайн зам дээр бөглөрснөөс ажил хийх ёстой хугацаагаа алдсан, автомашинаас ялгарч байгаа утааны байгаль орчинд үзүүлж буй хохирол болон авто замын ослоос үүдэж байгаа зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн юм. Мөн санхүүгийн тооцоолол хийгдсэн. Эдгээр судалгааг хийсний үндсэн дээр 11 жилийн дараа Улаанбаатарын иргэдэд мөнгөн зардлаасаа илүүтэй нийгмийн үр ашигтай байх тооцоолол гарсан.

Метро төслийг зөвхөн хөрөнгө санхүүгийн талаас нь харах бус нийслэлийн дэд бүтцийг шийдэх гол төсөл гэдгийг хэлмээр байна" гэв.

Метро төслийн төсөвт өртөг болох 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн 85%-ийг бага хувийн хүүтэй, урт хугацааны эргэн төлөлттэй зээлээр бүрдүүлэх саналуудыг Английн Засгийн газрын харьяа агентлаг болон Франц, Итали улсын агентлагуудаас авч хэлэлцээр хийгдэж байгааг Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай мэдээллээ. Уг зээл нь метро ашиглалтад орсны дараагаас 15 жилийн хугацаанд төлөх юм байна.

НИТХ-ын хуралдаанаар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Агии [66.181.188.26] 2025/3/27
"Метро" төсөл УБ хотын нийгмийн хорт хавдрын үр болсон дэд бүтцийн Туулын хөндийд нэгэнт хөдөлжээ. Метро нэгэн цагт улс хоорондын 2 өөр системийн хотын аюулгүй байдлыг бүрдүүлэгч гол зорчигч тээврийн төлөвлөлтийн гол элемент болж байлаа Одоо хот хоорондын цаг хугацааг хэмнэх, үйлчилгээний тав тухыг хангагч бүс хоорондын тээврийн хангамжид зайгаа тавьж өгөх болжээ. 15 км радиуст тансаглах өндөр өртөгтэй ЭЗ хүч чадлыг технологийн хөгжлийг илтгэх хэргэлээ болгох гэж байгаа нь харамсалтай. Копидож хуулбарлахад учир бий дээ. ... Бидэнд уг үүнээс өөр хотын нэн тэргүүн шийдэх асуудал нийгмийн болон иргэдийг ОРОНСУУЦЖУУЛАХ ажлын байр гэх ... асуудлууд байх юм. УБ хотын энэ эмх замбараагүй тав тухгүй орчинд гадна улс орноос Төслийн ТЭЗҮ хийлгэх тийм чухал байсан юм болов уу. Бид өөрсдөө хийвэл арай бохир гэр дотор ямарч нийгмийн цэвэр ариун гэж хэлээд газар доор хөндийлж юм хийх хэрэг байна уу... Өнөө маргаашгүй агаарын хөдөлгөөнт элемент дрон такси машины хэргэлгээ эхлээд
0 | 0 Хариулах
123 [202.126.91.117] 2025/3/27
УБ шиг хотод метро шиг хэрэггүй юм байхгүй. Ногоон хвтобусны солонгосууд шиг хувхай зальт солонгос ирээд худлаа хуцаад байгаарай. Энэ мөнхдалай гэж цүнх баригч бацаан нь ах нарынхаа өмнөөс шоронд шаахаа мэдэхгүй их оодорч байнаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.60] 2025/3/27
1.3 тэрбумаар метро гж цаг алдахын оронд дээгүүр явдаг төмөр замаа ашиглаад электричик явулсан нь дээр бусуу..Харин төмөр замаа шинээр Богд уулын урдуур явуулсан нь зөв блно шү..
1 | 0 Хариулах
¹1 [202.126.89.195] Өчигдөр 16 цаг 56 минут
Яаж ийм байгаад Метро.той болох л хэрэгтэй.Зарим нэг хүмүүст ашиггүй/ намууд/ болохоор сөрөг PR хийгээд бх шиг байдаг шүү
2 | 1 Хариулах
Зочин [66.181.185.25] Өчигдөр 12 цаг 30 минут
Манайх шиг хүйтэн газар метро маш чухал шүү. Шуурхай л барих хэрэгтэй.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.185.169] Өчигдөр 9 цаг 17 минут
утаа хүйтний улмаас хэт их төвлөрөх боломжгүй. төмөр зам богоон нь дээр 🚄🚅🚆
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.64] Өчигдөр 8 цаг 13 минут
Тайван, тухтай амьдралын нэг хэсэг
1 | 0 Хариулах
Зочин [172.59.189.16] 2025/3/25
Gol ni 11 jiliin daraa ashiglaltand oroogvi neftiin vildwer shig 20 huwi ni hiigdeed l tusuw ni duusaad dahiad 10 jil boloh bhda
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.169] 2025/3/25
1.3 их наяд доллар хүрэхгүй дахин жил болгон төсөв нэмэгдсээр Монгол улс эцсийг нь үзэж чадахгүй хятадад газар нутгаа зарах вий
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.35] 2025/3/25
1,3 их наяд ам.доллар ч арай биш байхаа??? Арай л их тоо гараад ирлээ, 1,3 тэрбум ам.доллар биш бил үү.
2 | 0 Хариулах
Зочин [38.150.99.13] Өчигдөр 0 цаг 13 минут
Монгол хэлээ бүрэн төгс мэддэггүй сжтгүүлч нэртэнгүүд зөндөө бн даа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.140] 2025/3/25
Метро төслийн удирдагчид нь голдуу хорин хэдтэй залуучууд байгаа нь сэжиг төрүүлээд байгаа. Дараа нь баахан цэл залуу хүүхдүүд хэрэгт холбогдоод шорон явах байхдаа. Таван толгой төсөл мөн хөгжилийн банк ч билүү төрийн банк ч билүү хэргээр бас л баахан цэл залуу хүүхдүүд шоронд орсон. Ард нь цавчаагаар мэргэжсэн хэдэн өвөө нар алтаа тэврээд баруун уруу гардаг
4 | 1 Хариулах
Зочин [202.126.88.140] 2025/3/25
Бадамжунай элбэгээ гэх мэт
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.141] 2025/3/25
Газар дээр олон зам чанартай барьчихаж чадахгүй байгаа хүмүүс газар доогуур барьлаа юу ёстой итгэл үнэмшил түй ч төрөхгүй бна. Тэрнээс илүү шийдэх хөрөнгө оруулах шаардлагатай ажил зам гүүр нэмж барих, цахилгаан станц нэмэх 2 л бна доо эдэнд хамаагүй бололтой. Наагуур шийдэх ажил их бхад л ёроолыг нь ухаад доороос гаргаж ирээд чичрээд бх юм ирээдүйн дарга нарыг авчихна гээд цавчаагаа харамлана гэж байх уу
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.140] 2025/3/25
1300н тэрбум доллараар метро барина яяяяяяя
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.12] 2025/3/25
ЯАРМАГИИН ДҮҮЖИН ТЭЭВЭР ДАМПУРАХ ТОДОРХОИ ЯАГАД ГЭЧ ТЭР ЗАМД СУРЬШЛЫН БҮСГҮИ ТҮГЖРЭЛГҮИ ТУЛ АВТОБУС МАШИН 15 -20 МИНУТ ЯВНА ТЭГЭД ХАР ХОРИН ЗАХРУ ЯАРМАГЫНХАН ЯВАХГҮИ
4 | 1 Хариулах
Зочин [59.153.87.51] Өчигдөр 8 цаг 18 минут
Замдаа Туул гол дээр буулгаж амраах юм гэсэн. Тэгэхээр явна явна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.2] Өчигдөр 17 цаг 22 минут
Ялангуяа манайх шиг хавар намарт аа салхилдаг газарт утгагүй. Салхи гарахаар зогсохоос өөр аргагүй. Сууж явах үед гэнэтийн салхи гарахаар яааая....
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.12] 2025/3/25
1,3 ИХ НАЯД ДОЛЛОР 1,3 ТЭРБУМ ДОЛЛООР АЛЬ Н ВЭ ХЭЛЭЧ ХӨЛДҮ БИЧЭЧЭЭЭ
2 | 0 Хариулах
Б [202.55.188.98] 2025/3/25
Юун 1,3 их наяд вэ, тоогоо сайн хянахад яадаг бнаа
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/3/25
Хот төлөвлөлтгүй замбраагүй газар олголтоос үүссэн бетонон ширэнгэ, хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалт муутайгаас үүссэн хүн амын хэт төвлөрөл байгаагүй бол ийм болохгүй байх байсан, энэ бүгд ялзралаас эхтэй бөлгөө, одоо энэ проблемийн хөнгөвчлөх зорилгоор өчнөөн олон их наядаар метро тавиж зарлага гаргаж өрөнд орох гэж байдаг, ичихгүй метроны төсөвийн тал нь цавчааны мөнгө байгаа даа
1 | 0 Хариулах
иргэн [202.126.88.159] 2025/3/25
1,3 их наяд доллар биш байлгүй дээ, 1,3 тэрбум доллар болов уу. 1,3 их наяд гэвэл 1300 тэрбум доллар болох байх. Арай ч ийм үнэтэй баймааргүй юм.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.203] 2025/3/25
МОНГОЛЫН МЕТРО САНХҮҮГИЙН ХУВЬД АШИГТАЙ БАЙХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ ТОКИО МЕТРО ШИГ ӨДӨРТ 7 САЯ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙЖ АШИГТАЙ БОЛНО
4 | 3 Хариулах
Зочин [66.181.186.70] 2025/3/25
7 сарын 1 тухай түүхэн баримтат кино, эсвэл түүхчээр яриулахгүй бол энэ МАН, Босоо гэсэн гарууд нуун дарагдуулж устгах нь.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/3/25
Huzuugui llr aas asuu. Ter zohion bguulaa bizdee.
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.37] 2025/3/25
Ер нь цаашдаа бүх аймгийг төмөр замтай холбох хэрэгтэй! Япон орон мэт бүх аймаг сумдыг метро-р холбох хэрэгтэй!
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.37] 2025/3/25
Метро-оо хурдан барь МАН минь. МАН л Монголыг аварна хүүхдүүд минь! Бас агуу Орос орноо дэмжицгээ хүүхдүүд минь
1 | 5 Хариулах
Зочин [59.153.87.51] Өчигдөр 8 цаг 19 минут
Далдриич
2 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/25
сум аймаг руу тарааж байхаар юм хий л дээ. манжийн үлдэгдлүүд сөнөсөн ч гай болсоор
1 | 0 Хариулах
Гуйлга [66.181.186.70] 2025/3/25
Тулаан урлаг хөшөөнүүдийг барьсан, Барилгуудыг бас тулааны урлаг барьсан. Та нарт хийж бүтээсэн юм юу ч байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.11.195.34] 2025/3/25
1.3 их наяд ам доллар гэнэ үү АРАЙ ИХ БИШ ҮҮ 1тэрбум доллар биш 10 тэрбум ам доллар биш, 100 тэрбум ам доллар биш, 999 тэрбум ам доллар биш бүхэл бүтэн 1300 тэрбум ам доллар шүү дээ. АРАЙ Ч ДЭЭ. Энэ тоо сэтгүүлчийн алдаа байгаасай билээ
4 | 0 Хариулах
Аанхаа [103.212.162.52] 2025/3/25
Ямар ч миа метро барьсан бай УБ-ыг левел ахиулна
4 | 3 Хариулах
Зочин [66.181.161.137] 2025/3/25
Угаасаа ийм цөөхөн хүн ядуу хүн амтай учир ашигтай ажиллахад хэцүү байхлдаа
3 | 2 Хариулах
Zochin [202.137.142.227] 2025/3/25
Metro barihgui bol naad hot jin zavaan haltar yag ui bolod bauligaa ni medehdehgui hot baina. Garaaraa uhna uu hurzeer uhana uu odoo naad tunnelee gargaj ehleh heregtei.
2 | 2 Хариулах