ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхдалай: Өвлийн улиралд метро төслийн гүйцэтгэл зогсохгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Төлөөлөгч Ц.Төрхүү: Метро төслийг хэрэгжүүлэхдээ хүйтний ямар технологийг сонгосон, боловсон хүчнийг зургаан сарын хугацаанд бэлтгэх нь хангалттай юу, манайхтай адил улсад метро төсөлд гарсан бэрхшээлүүдийг судалсан уу? гэдгийг тодруулж асуусан юм.

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Норвегийн Осло, ӨМӨЗО-ны Хөххот, Японы Хоккайдо зэрэг манай улстай ижил төстэй цаг агаартай хотуудын метро төслийг судалсан.

Улаанбаатар хотын метроны 19.4 км шугамын 19.1 км нь газар доогуур хийгдэнэ. Үүнд туннель ухагч том төхөөрөмжийг байрлуулж өвөл, зунгүй газар доорх шугамаа гаргах юм. Газрын гүнд өвөлдөө нэмэх градустай байдаг. Туннелийн ханыг дотоодын зуурмагаар угсрах технологийг ашиглах тул өвлийн улиралд төслийн гүйцэтгэл зогсохгүй. Туннель ухагч машин нь өт хорхой шиг өөрөө шороогоо газар доогуур ухдаг. Харин бага шороо аваад өндөр даралтаар ажилласан үед газрын гадарга томбойх эрсдэл байдаг. 

Метроны трасс Энхтайвны өргөн чөлөөний доогуур явж байгаа тул томоохон хэмжээний барилгад үзүүлэх эрсдэл бага болов уу гэж харж байгаа. Алдаа гаргахгүйн тулд БНСУ-ын зөвлөх баг барилгын хяналтыг давхар хийх юм. Метроны олон улсын төслүүдийг харахад эрсдэлүүд байдаг. Тухайлбал санхүүжилт гацах, улс төрийн тогтворгүй байдал үүсэх, шийдвэр гаргагчид шийдвэрээ өөрчлөх, газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэлгүй барилгын ажлаа эхлүүлэх зэрэг эрсдэл бий. Бидний хувьд депогийн болон бусад газрыг чөлөөлөх төлөвлөгөөг Засгийн газраар батлуулсан. Метроны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө газрын гэрчилгээгээ авна гэсэн бол боловсон хүчний тухайд "Метроны боловсон хүчнийг бэлтгэх багш нарыг БНСУ руу явуулж, таван сарын сургалт, дадлагад хамруулж байна. Эдгээр багш ШУТИС-ийн оюутнуудыг метроны мэргэжилтнээр дөрвөн жил сургана" гэв.

Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод буй. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ын Халла их сургуулийг зорьжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАХА
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber ​​Services-тэй эерэг туршлагаа хуваалцахдаа би баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber ​​Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистыг сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй холбогдож блно. Имэйл: DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.253] 2025/3/26
ШУТИС-ийн багш нар бол маш сайн.6-сар бол хангалттай байх оо.Харин Залуу инженерүүд ээ алдчихваа.Багш нар бол инженер биш шүү.Явж ирээд заах л байх барихгүй нь тодорхой.Барих залуусаа Солонгос явуулаач тэгээд хурдан хийвэл болохгүй юм ч байхгүй л дээ.Сайнууд чинь л юм сурч ирэх байх шүү
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.196] 2025/3/26
Ээ хөөлхий дөө. Ммддаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2025/3/25
..gj sayhan neg usee toliitol yanzaltsan novsh shahmal tulsh biluu utaa yariad bsn. Merit zarchim heregjih yumuu tee chigtee ue zalgamjildag feodal yos sergecheed bgaamuu. Uhernuud l ulsaa horloj iim bolgosnoos bish hulgai luivar muu bolgoniig solongos japan hitad amerik shig ter dor n nam daraad bsn bol onoodor mongol ooor bh bsn daa
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.227] 2025/3/25
Зун одоо нийслэлийн засвар бүхнийг тасралтгүй хиймээр бна, дунд болон гардан ажилладаг ажилчид нь амраад ажлаа орхиод хөдөө явчихдаг юм шигээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.140] 2025/3/25
Дараа нь шоронд шаахад амар хэл ам хийхгүй гэж ийм банди нарыг олохдоо МАН ч сайн шүү
7 | 1 Хариулах
Зочин [103.57.94.73] 2025/3/25
Төлгөн коммунистын олж ирсэн гөлөг хол очиж гуц
5 | 1 Хариулах
Зочин [66.181.181.91] 2025/3/25
iiii ireeduin ih tom darga boloh huu bna.
0 | 4 Хариулах
123 [202.126.91.71] 2025/3/25
Дарга болохоосоо өмнө шоронд орох биз. Иймэрхүү цүнх баригч бацаануудын очих сүүлийн цэг нь шорон л байдаг даа
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.37] 2025/3/25
Бүх аймаг сумдыг засалтай холбож дуусгаад. Эхний аймгуудыг метро-р холбох хэрэгтэй! Төв, Булган, Сэлэнгэ, Дархан, Дундговь, Өвөрхангай гэх мэт
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.57] 2025/3/25
haanaas yu ni huuhed garch ireed tom tom medegdel hiigeed bainaa
6 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/3/25
метро хэрэгтэй, энд метро хэрэггүй гээд бичээд байгаа нөхдүүд бол метро гэдэг юм аа ч үзээгүй оркууд байгаа.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.140] 2025/3/25
Цавчаа хийхдээ ийм жоохон хүүхдүүдийг ашигладаг гэсэн ойлголт ард түмний дунд бий болсон. Хэзээч бүтэхгүй бөгөөд эцэст нь шоронд явах ийм ажлыг жоохон хүүхдүүдээр хариуцуулдагаа батлах гэсэн шиг ямар ч амьдралын туршлаггагүй хүүхэд яаж удирдахым бэ
4 | 2 Хариулах
Зочин [59.153.115.52] 2025/3/26
Yag unen. Erdenetiin 49 huviig luivardsan etgeed dunguj ur togtonguutaa luivar hiisen baidag biz dee?
0 | 0 Хариулах
иргэн [66.181.164.126] 2025/3/25
метро УБ хотод хэрэггүй ш дээ зорчих хүн нь хотын төвийн хэд л тэд бараг алхана суухгүй 5шараас яармаг орох хүн машинаа л унана хотын төвөөс яармаг орох хүн мөн машин л унана БАЙРШИЛ аа хараад бодож үзнэ үү ард иргэд ээ
3 | 2 Хариулах
Зочин [108.147.36.63] 2025/3/25
Энэ пацаан хэдэн жилийн дараа шорон шаана….ар талд нь жинхэнэ хулгайч луугарууд нь сурснаараа гэмгүй царайлаад сугараад үлдэнэ…..
9 | 2 Хариулах
Зочин [51.158.244.141] 2025/3/25
Хөөрхий дөнгөж ажилд ороод ах нарынхаа үгэнд итгэдэг насан дээрээ явжийндаа
11 | 2 Хариулах
Зочин [108.147.36.63] 2025/3/25
МАН ЖАН хулгайч нарт ашиглагдаж байгаагаа мэдэж баыгаа юм болов уу даа
4 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/25
орхио гээд олон түмнээрээ дургүйцээд байгаа юм биш үү. өөр төсөл хэрэгжүүлж хотоос гарах зам нээ.
6 | 4 Хариулах
Зочин [202.131.238.26] 2025/3/25
чи өөрөө тэр хөдөөнөөс чирж ирсэн олон юм аа аваад хотоос бүүр гараач
3 | 3 Хариулах
Зочин [66.181.168.82] 2025/3/25
сурагч юм бишүү
5 | 0 Хариулах