ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ гарах болон унтахынхаа өмнө гацуурын гэрлээ унтрааж байхыг зөвлөв

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ жилийн баяр дөхөж айл өрх, албан байгууллагууд гацуураа засаж, гэрлэн чимэглэлээ тогтоож баярын уур амьсгалыг хэдийнээ бүрдүүлээд байна. 

Гэхдээ зарим нөхцөлд аюулгүй байдал бүрэн хангагдаагүйн улмаас гал гарах эрсдэл бий. Иймээс гэр, албан байгууллагаасаа гарах үедээ гацуурын болон гэрлэн чимэглэлээ унтрааж, залгуурыг нь салгаж байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөлөө.

зураг