Уншиж байна ...

Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал шилжүүлэн тооцдог болох саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:21 2025/12/11

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

Уг хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Уянга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсад бүх нийтээр тэмдэглэх есөн баярын 16 өдрийг амралтад хамруулаад явдаг. 2022 он хүртэл амралтын өдрийн хагас, бүтэн сайнтай давхацвал Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. 2022 онд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үеэр энэ харилцаа байхгүй болсон.

Хууль хэрэглэгдэхгүй, ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг жишээ нь 2024 онд цагаан сарын өдрүүдийг яах вэ гэхэд хуулийн заалт байхгүй учраас Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй байсан. Тиймээс Засгийн газарт эрхийг нь өгөхөөр хууль тогтоомжийн тухай хуулиар буцаад өгөх гэж буй юм.

Хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганы үеэр өргөн барьсан. Засгийн газрын санал 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдөр орж ирсэн. Засгийн газраас нийтээр тэмдэглэж өнгөрүүлэх есөн баярын үндэсний хэмжээнд ёслол хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сар, наадам дээр авч үзье гэдэг санал оруулсан. 

Энэ долоо хоногийн Мягмар гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр амралтын өдөртэй давхацвал шилжүүлнэ гэдэг зохицуулалтыг оруулж ирээд унасан" гэв.

Анхны хэлэлцүүлгийн асуулт хариултын үе шат дууссаны дараа үргэлжлүүлэн хуулийн төслийн "6.4.Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэснийг "Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын ойн баяр, цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөн найруулах саналыг УИХ-ын гишүүн Б.Уянга гаргасан боловч хуралд оролцсон 82 гишүүний 74 нь дэмжсэнгүй.

10:27 2025/12/11

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл
  • "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

видео:

https://www.facebook.com/100064382633728/videos/1132555942409371