“Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт” V үзэсгэлэн өнөөдөр Blue Mon төвийн нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д дэлгэгдээд байгаа билээ.
Энэ удаа уг үзэсгэлэн таван жилийн ойгоо угтан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэдэг асуултын дагуу ‘’Иргэдийн хяналт’’ гэсэн сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэжээ.
Тус үзэсгэлэнгээс "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд байгууллагуудын тарьсан модны амьдрах чадвар хэдэн хувьтай байгааг харуулсан мэдээллийг онцолж байна. ТӨК болон хувийн компаниуд хэдэн мод тарих амлалт авсан талаар болон 2024 оны байдлаар хэдийг тариад байгаа тухай дэлгэрэнгүй харахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Тухайлбал ТӨК-иудын тарьсан модны амьдрах чадвар 41.5%, хувийн хэвшлийн тарьсан модны амьдрах чадвар 74.7% байна.
DEEPZOOM- Хулганаараа чиглүүлэн томруулж харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!