Уншиж байна ...

ФОТО: Шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох асуултын хүрээнд бэлтгэсэн дата үзэсгэлэн дэлгэгдлээ

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 53 минут
iKon.MN

“Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт” V үзэсгэлэн өнөөдөр Blue Mon төвийн нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д дэлгэгдэж байна. 

Бодлогод залуусын хяналт ТББ нь Олон улсын Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан санаачилж, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос “Дата эрх чөлөө” сэдэвт үзэсгэлэнг жил бүр уламжлан зохион байгуулсаар ирсэн юм.  

Энэ удаа таван жилийн ойгоо угтан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэдэг асуултын дагуу ‘’Иргэдийн хяналт’’ гэсэн сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэжээ. 

Үзэсгэлэнгээр Сонгуулийн 2024 оны ТВ сурталчилгаа дата, ШЕЗ шүүгч бус гишүүн томилгооны мониторинг, улс төрийн намын ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт сонирхолтой олон дэд болон үндсэн сэдвийн хүрээнд өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулсан байна. 

Дата эрх чөлөө үзэсгэлэн 12-р сарын 9-нөөс 13-ныг хүртэл Blue Mon төвийн нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д дэлгэх юм. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн үеэр дата мэдээллийг бид оюутан залуус, судлаач, олон улсын байгууллага, улс төрийн намын төлөөлөлд танилцуулах аж. 

 Дата эрх чөлөө үзэсгэлэнгийн түүх: 

  • 2021 онд Дата эрх чөлөө: Мэдэх эрх үзэсгэлэнгийн хүрээнд төрийн ил тод байдлыг сайжруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, төртэй түншилж, хамтран ажиллах явцдаа нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулсан иргэний нийгмийн байгууллагуудын түүхийг өгүүлэх замаар нээлттэй өгөгдлийн сан бүхий www.opendatalab.mn сайтын үйл ажиллагааг танилцуулсан.

  • 2022 онд Дата эрх чөлөө: Дижитал хяналт сэдвийн хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хөндөж, иргэний нийгмийн хувьд хяналт тавихад тулгамдаж буй асуудлыг харуулжээ. Ингэхдээ төрийн байгууллагаас өөрт байгаа нийтийн мэдээллийг нийтийн өгөгдөл болгон нийтлэх буюу ил тод болгох үүргийг хүлээсэн ч бодит байдалд хууль тогтоомжийн дагуу иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд бодит бэрхшээлүүд тулгарч буйг баримтаар харуулсан. 

  •  2023 онд Дата эрх чөлөө: Сонгуулийн хяналт сэдвээр 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхдагч тайланг хүлээн авч, тус тайлангийн дүнгээс онцлох датануудыг сонгон танилцуулсан юм.

  • 2024 онд Дата эрх чөлөө: Сонгууль 2024 сэдвийн хүрээнд 2024 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойрныг хамарсан, тэдгээрийн онцлох датануудыг сонгон, танилцуулсан.Үүнд сонгуулийн зардал, сонгогдсон хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлэг,  ХЭҮК дүгнэлт, Глоб интернэшл төвөөс гаргасан арилжааны таван телевизийн сонгуулийн үеэр цацсан контентын анализ, АТГ-ын мэдээлэл,  Нээлттэй нийгэм форумаас Монгол Улсын төсөв 2012 оноос хойших сонгуулийн өмнөх жилүүдийн төсөв зэрэг мэдээллийг сонгон танилцуулсан билээ.

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг