“Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт” V үзэсгэлэн өнөөдөр Blue Mon төвийн нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д дэлгэгдээд байгаа билээ.
Энэ удаа уг үзэсгэлэн таван жилийн ойгоо угтан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэдэг асуултын дагуу ‘’Иргэдийн хяналт’’ гэсэн сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэжээ.
Тус үзэсгэлэнгээс 2025 оны 01.01-2025.12.01-ний өдрийн байдлаар Авлигатай тэмцэх газарт бүртгэгдсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоон мэдээллийг хүргэж байна.
Тухайлбал энэ оны 12-р сарын байдлаар төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол 438 бүртгэгдсэн байна. Өргөдөл гомдолд хамрагдаж буй салбарын хувьд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой 508 өргөдөл, гомдол иржээ.
DEEPZOOM- Хулганаараа чиглүүлэн томруулж харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!