Татварын өршөөлийн хууль гаргах хууль, эрхзүйн орчин, эдийн засагт гарч болох уршгийн талаар Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-ын Татвар хураалт, удирдлага арга зүйн газрын дарга Р.Мягмаржаваас өнөөдөр тодрууллаа.
Тэрбээр "Татварын ерөнхий хуульд өршөөл үзүүлнэ гэх зохицуулалт байхгүй. Хууль батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Ардчилсан Намаас гаргаж байгаа өршөөлийн хуультай холбоотой асуудалд улс төрийн шийдвэр гарна байх.
Түүнчлэн ҮТЕГ-ын газрын дарга Р.Мягмаржаваас аж ахуйн нэгжүүдэд Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын асуудал хүндрэлтэй байгааг хэрхэн хөнгөвчилж болох талаар тодруулахад "Шинжилгээ хийж үзэхэд аж ахуйн нэгжүүд сар бүр НӨАТ-аа тайлагнаад татвар төлөх үүрэгтэй байдаг. Ингэснээр компаниуд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй гэж дүгнэсэн. Иймд татварын реформын хүрээнд НӨАТ-ын сар бүр төлдөг татварыг хоёр сараар хойшлуулах талаар төсөл дээрээ тусгаж байгаа" гэж хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!