Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

НЭГДҮГЭЭР САРЫН 24: Байнга сурч боловсрохын түлхүүр

ikon.mn
2018 оны 1 сарын 24
iKon.MN
 

 -Өөрийнхөө давуу талууд, түүнийг хэрхэн хөгжүүлэх болон өөрийнхөө юу хийж чаддаггүйг мэддэг байх нь байнга сурч боловсрохын түлхүүр юм-

Иэзүит санваартан эсвэл Калвинист пастор ямарваа нэгэн чухал зүйл хийхдээ (жишээлбэл чухал шийдвэр гаргахдаа) ямар үр дүн хүлээж буйгаа бичдэг. Есөн сарын дараа бодит үр дүнгээ таамаглалтайгаа харьцуулна.

Энэ нь түүнийг юуг сайн хийсэн, түүнд ямар давуу тал байгааг харуулдаг. Мөн юуг шинээр сурч, ямар зуршлаа өөрчлөх хэрэгтэйг нь ч хэлээд өгдөг. Эцэст нь харин юунд авьяасгүй, юуг хийж чадахгүйг нь тодорхой болгодог.  Би өөрөө энэ аргыг тавиад жилийн турш хэрэглэж байна. 

Энэ арга хүний давуу талуудыг гаргаж харуулдаг бөгөөд энэ нь хүн өөрийнхөө тухай мэдэж байх хамгийн чухал зүйл юм. Тэгэхээр энэ арга юуг сайжруулах болон ямархуу түвшинд сайжруулах хэрэгтэйг тодорхойлж өгдөг. Түүнчлэн тухайн хүний хийж чадахгүй, хийхийг оролдоод ч хэрэггүй зүйлийг харуулдаг.

Өөрийнхөө давуу талууд, түүнийг хэрхэн хөгжүүлэх болон өөрийнхөө юу хийж чаддаггүйг мэддэг байх нь байнга сурч боловсрохын түлхүүр юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Өөрийнхөө давуу талуудыг болон тэдгээрийг сайжруулахын тулд юу хийж болохыг жагсаан бичээрэй. Танд давуу тал, хүч чадлаа мэдэхэд тань тусалж чадахаар хүн хэн бэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.