Хангарьд ордонд
10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хороодын бүтцийн өөрчлөлт, Шүд, эрүү нүүрний төвийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Төрийн Ордны Д.Сүхбаатар танхимд
10:00 цагт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болно.
Стандарт, хэмжил зүйн газрын 3 дугаар байр
10:00 цагт Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газарт Аналитик жин хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхим
10:00 цагт “Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
БСШУСЯ-ны 401 тоотод
10:00 цагт "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" үндэсний зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.
"The Blue sky" зочид буудлын 3 давхарт Топаз танхимд
11:00 цагт НЗДТГ, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран энэ сарын 29-нд "Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес чуулга уулзалт зохион байгуулах талаарх хэвлэлийн хурал болно.
MN Мэдээллийн төвд
12:00 цагт “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос хэвлэлийн бага хурал хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!