ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Европын Холбооны ХАР жагсаалтаас гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын Зөвлөл өнөөдөр /2018.01.23/ Брюссель хотноо хуралдаж, “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ.

 

Тус Зөвлөл өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтаад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан байсан бол Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.

 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах, мөн тэрчлэн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээх, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан нь ийнхүү нааштай үр дүн авчирлаа.

Монгол Улсын чухал “Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо.

 

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.41.147] 2018/1/24
Oorsdoo oruulchal gargalaa gej show hiih jisheenii oruulla shuu ged 1 jil anharuilj bhaf yuch hiigegui bj
0 | 0 Хариулах
Germanaas [87.123.192.125] 2018/1/24
EU ali jiliin omno 70orchim uls ruu tanaid iim, iim asuudal bna. Ene buhnee shiidej, esvel herhen shiideh talaar arga hemjee avna uu ugui bol har jagsaaltand orno gej alban bichig yavuulahad 17 uls hariugui.Medeej Mongol yu ch hiigeegui. Tegsnee genet l genetiin zuil bolson met shuuraad l... Hediigeer ene jagsaalt ni yamar negen shuud ur dagvargui ch gesen odoo helsnee bieluulehgui bol alsdaa sorog ur dagavartai!
0 | 0 Хариулах
Зочин [188.166.25.25] 2018/1/24
"тэнсэн харгалзах орнуудын жагсаалт" руу орууллаа гэж байна ш дээ. Бүрмөсөн гараагүй л юм байна ш дээ. МАНгарууд Худлаа хөөрөөл байхын.
1 | 0 Хариулах
иргэн [103.9.90.50] 2018/1/24
Сайн ажиллажээ. Тусгай үүрэг гүйцэтгэгч Мандахбилэг, Цогтбаатар Сайд, бусад бүх хүмүүст талархал илэрхийлье,Бүх юманд бүгд ийм шуурхай ажил хэрэгч байвал сайхан аа.
1 | 1 Хариулах
Zochin [89.204.153.29] 2018/1/24
Saaral jagsaalt ruu orson
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.202] 2018/1/24
Good :)
1 | 0 Хариулах
Зочин [73.22.184.175] 2018/1/24
ter jagsaaltand n bj bval zugeer bsiimdaa end tend hulgai hiisen munguu nuusan humuusiin mungiig n irtel n uursdud n heregtei bolhoor gue mun shuurhai yumda
1 | 7 Хариулах
Зочин [202.131.235.234] 2018/1/24
bitgii solior
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.114] 2018/1/24
Баяр хүргэе за одоо ийм байдалд оруулсан ямар дарга цэрэг хүмүүс байна тэд нартайгаа тооцоо хийх хэрэгтэй улсын ажлыг унагасан сангийн яам гадаад яамны нөхдүүд байгаа байх шүү урьд байсан сангийн сайд Чойжилсүрэн хариуцлага үүрсэн биш бүүр сайхан албан тушаалд очсон байх шүү УИХ ын төсвийн байнгын хороон дарга болсон биз дээ анх томилоход хэрэггүй КиПА инженер байнаа боль гээд байхад томилоо биз дээ одоо хэн ямар хариуцлага хүлээх юм бэ хамгийн гол асуудал энэ байна шүү дээ
1 | 0 Хариулах
М [75.82.92.137] 2018/1/24
Сайн ажиллажээ. Баяр хүргье
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.31] 2018/1/24
Good job :clap::type_3:
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.173] 2018/1/24
Neg ch gesen sain medee sain bna
3 | 1 Хариулах
Зочин [202.21.106.162] 2018/1/24
good job
5 | 0 Хариулах
Зочин [49.0.213.70] 2018/1/24
tgd hend hamaatain?
0 | 11 Хариулах
Зочин [66.181.161.31] 2018/1/24
Mongol ulsad hamaatai
2 | 0 Хариулах
cham [202.131.227.82] 2018/1/24
cham shg malnuudad hamaaguie, oilgoh ch guu bga biz huurhii
1 | 0 Хариулах
Иргэн [81.246.10.158] 2018/1/24
Баяр хүргэе! ГХЯ мундаг ажиллажээ.
4 | 3 Хариулах