ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүрмэн дээрх төрийн далбаа нь Пёнчанд ирэх Америк тамирчдыг дулаацуулна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчанд болох Өвлийн Олимпийн наадамд оролцох АНУ-ын тамирчид хасах хэмийн хүйтнийг ажрахгүй өрсөлдөхөөр болжээ.

Энэ наадмын тамирчдын хувцсыг урлахаар болсон Polo Ralph Lauren компани өчигдөр тамирчдын хувцасны загварыг албан ёсоор танилцуулсан байна. Тамирчдын өмсөх хүрэмний ар нуруунд Америкийн төрийн далбааг тусгай технологиор дүрсэлсэн нь 11 цаг хүртэл хугацаанд халах үйлчилгээтэй ажээ.

Далбааг электрон дамжуулагч тусгай будгаар хэвлэсэн бөгөөд баттерей залгаж халаалтыг нь ажиллуулдаг байна. Металл утасны оронд будаг ашигласан тул хүрэм нь өмсөхөд уян хатан, бас нороход асуудалгүй гэж тус компани танилцуулжээ.

Polo Ralph Lauren компанийн инновацийн асуудал эрхэлсэн захирал Дэвид Лорен тамирчдын энэ удаагийн өмсгөл нь “домогт загварын элементүүдийг орчин үеийн технологитой холбож, Америкийн хүч чадал, оюун санааг илэрхийлсэн” агуулгатай гэж тайлбарлажээ.

 
 

 

Эх сурвалж: Time.Com

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг