Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост ирсэн гадны жуулчдыг Монголчууд өсөлтөөрөө тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллага өчигдөр буюу Даваа гарагт салбарынхаа 2017 оны тоо баримтыг танилцуулжээ.

Тус улс өнгөрсөн онд 13.34 сая жуулчин хүлээж авсан нь өмнөх оноос 22.7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Үүнд Хятадын засгийн газрын авсан хориг голлон нөлөөлж, хятад жуулчдын тоог өмнөх оноос бараг хоёр дахин бууруулж, 4.17 саяд хүргэжээ.

Өмнөд Солонгос нутаг дэвсгэртээ АНУ-ын THAAD пуужин эсэргүүцэх систем байрлуулсан нь хоёр орны хоорондын харилцааг муутгасан юм.

Мөн Европ, Япон, АНУ-аас ирсэн жуулчдын тоо оны дундаас буурсан нь Хойд Солонгосын пуужингийн туршилттай холбоотой байсан гэж дүгнэжээ.

Харин Азийн бусад бүс нутгаас ирсэн жуулчдын тоо өнгөрсөн онд өссөн байна. Тухайлбал Монгол, Казахстаны жуулчдын тоо 30-аас дээш хувийн өсөлттэй байж, нийт улс орнуудыг тэргүүлжээ.

Дараа нь 28 хувийн өсөлттэй Вьетнам, 15 хувийн өсөлттэй ОХУ, 11 хувийн өсөлттэй Тайваний жуулчид удаалсан байна.

Харин 26.5 сая Өмнөд Солонгосчууд гадаадад жуулчилсан нь өмнөх жилээс 18 хувь өсөж, нийт дүнгээрээ тус улсын аялал жуулчлалын салбар дараалан 16 дахь жилдээ алдагдалтай ажиллажээ. 2017 оны салбарын алдагдал 14.45 их наяд вон болохоор байгааг тус улсын Аялал Жуулчлалын Байгууллага тооцоолсон байна. 

 

Эх сурвалж: Chosun Ilbo