ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн парламент дахь араб гишүүд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн үгийг таслах гэж оролдов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодод аялж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс өчигдөр Израйлийн парламентад үг хэлсэн юм.

Түүнийг үг хэлэх үеэр парламент дахь Arab Joint List намын гишүүд “Иерусалем бол Палестины нийслэл мөн” гэсэн уриа барьж, Пэнсийн зогсож байсан индэр рүү дайрсан байна. Хамгаалалтын албаныхан араб гишүүдийн довтолгоог зогсоож, тэднийг танхимаас хүчээр гаргажээ.

Пэнс Израйлаас гадна Йордан , Египет улсуудаар айлчлах юм. Тэрээр Израйльд айлчлахдаа Цагаан ордон Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч байгааг дахин баталж, ирэх оны сүүлээр элчин сайдын яамаа шинэ нийслэлд нүүлгэнэ гэж амласан байна.

Одоогоос хоёр сарын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израйлийн нийслэлээр Иерусалем хотыг хүлээн зөвшөөрсөн нь Ойрх Дорнод төдийгүй дэлхийн олон улс орны дунд маргаан дэгдээсэн юм.

Эх сурвалж: Russia Today

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [120.142.31.236] 2018/1/23
amerikiin mongotoi evreichuud trampiig panaaldaj dongojee
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.236] 2018/1/23
Иерусалим Израилын нийслэл мөн. Хэн нэг нь үгүйсгэлээ ч хэн ч өөрчилж чадахгүй нь үнэн
3 | 5 Хариулах
OG.Crit [202.180.220.172] 2018/1/24
Зуун зууны элээхэд Еврей үндэстэн, Иудийн улс нутгаасаа арчигдсан. 2000 мянган жил тэнэж явсан тэнүүлчингүүд гэнэт өртэй Палестины газар нутагт Америк, Английн утсан хүүхэлдэй болж гарч ирээд одоо ингэж даварч бас болохгүй. Бүс нутагтаа цөмийн зэвсгээр, цэргийн хүчээр далайлгана. Үргэлж уугуул арабуудыг гадуурхана дарамтлана. 2000 жил өнгөрчөөд байхад тэр улсын нийслэл мөн нтр гэх бол харанхуйг чинь л баталж байнадаа.
4 | 0 Хариулах
Зочин [103.229.121.87] 2018/1/24
2000 мянганы өмнөх явдал хамаагүй ээ балай минь. Өнөөдөр еврейчүүд Иерусалимд оршин сууж хууль ёсоо сахиулж байна. Цэрэг зэвсгээр далайлгасан ч байна уу юу ч гэж улин хуцаад еврейчүүдээс булааж авч чадахгүйгээс хойш газар маажаад уйлаад амиа золиослоод үхэхээс өөр яахав дээ илжиг минь
0 | 1 Хариулах