ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Токио хот сүүлийн дөрвөн жилд үзэгдээгүй зузаан цасанд дарагдаад байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Токиод орж эхэлсэн цас өнөөдрийн байдлаар 23 см хүртэл зузаантай болсон нь Японы нийслэлийн хувьд тун ховор үзэгдэлд тооцогдож байна.

Токио хотод жилд ихэнхдээ нэг удаа цас ордог ч удаан тогтолгүй хайлдаг гэнэ. Харин хойд нутаг болох Хоккайдо аралд цас их орох нь түгээмэл үзэгдэл юм.

Ховор цасны улмаас тус хотын тээврийн урсгал саатаж, осол олноор бүртгэгджээ. Хурдны замуудыг хааж, төмөр замын зарим чиглэлүүд зогссон байна. Орон нутгийн болон гадаад нислэгүүд саатаж, Нарита нисэх буудалд 6,000 орчим хүн өнгөрсөн шөнө хоногложээ.

Хальтиргаатай замд 740 гаруй автын осол бүртгэгдэж, 67 хүн мөстсөн зам дээр унаж бэртсэн байна.

Токиогийн Rainbow Bridge гүүрэнд автомашинууд гацсаны улмаас 10 цаг үргэлжилсэн саатал бий болсон байна. Мягмар гарагт Японы арлыг хамарсан хүйтэн салхи Бямба гараг хүртэл үргэлжилж, цас үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Эх сурвалж: Japan Today

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.150] 2018/1/23
Where is zuzaan tsas?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.27] 2018/1/23
Japanuudad tuslaya.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.27] 2018/1/23
Aimshigtai hoorhii japanuud holdoj uhlee
0 | 0 Хариулах
Зочин [1.75.197.131] 2018/1/23
Зүгээр хэвийн л байна Токиод албан хүн бүр гаднах цасаа цэвэрлээд өнөөдөр ерөнхийдөө хайлчихлаа. 20 сая илүү хүнтэй хот шүүдээ. Нэг их хүйтэнчгүй байна.
1 | 2 Хариулах
Хүйт үзээгүй хогнууд [27.123.214.114] 2018/1/23
Болж
0 | 6 Хариулах
Vvv [103.212.117.177] 2018/1/23
Ta odort gereese 100$deesh oloh bolomjtoi shv ene linker orooroi http://homearns.com/?r=76281
1 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/1/23
Наад бизнес чинь ирээдүйгүй шдээ, шал дэмий ингэж цаг зав хайран залуу насаа битгий үрээч, тэрний оронд баялаг бүтээ ажил хий.
13 | 0 Хариулах
SS [10.10.16.221, 127.0.0.1, 66.181.168.8] 2018/1/23
40 met bichih yum
0 | 0 Хариулах