Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлзүйн нөхөн сэргээлт хэрэгтэй"

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ази номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн захирал Аки Ниномия манай улсад ажлын айлчлал хийж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх сургалтуудад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн төлөөх олон улсын хөдөлгөөн” сэдэвт сургалт хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. 

Хэлэлцүүлэгт ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ууд, аймаг орон нутгаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож байна.

Оролцогчид хөгжлийн бэрхшээл ба хөгжлийн асуудлаарх дэлхий нийтийн чиг хандлага цаашдын төлвийн талаар хэлэлцэж байна.

ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хэлэлцүүлэгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлт, амжиргааны түвшинг баталгаажуулах нь зайлшгүй шаардлагатай гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөрийн болон сэтгэлзүйн нөхөн сэргээлт хийж нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх сургалтуудад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн 2012 онд батлагдсан 2023 оныг хүртэл ХБИ-д чиглэсэн үйл ажиллагааны баримт болох “Инчоны тунхаг”-ын хэрэгжилтийг хангахад юуг анхаарахыг хэлэлцэж байна.