УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Банк дампуурах ганцхан шалтгаан бол охин компани. Бид нараар битгий муур хулгана болж тоглоод бай. Өргөн барьсан төсөл дээр охин компани гэдэг заалт орж ирсэн. Иймээс энэ заалтыг хасах хэрэгтэй.
Байнгын хороон дээр охин компанийн заалтыг хасах эрх бий. Их хурал худал хуурмаг зүйлийг хаадаг байх ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Охин компанийг болиулъя гэдгийг хүний мөнгөөр аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоё гэдэг санаа гэж ойлгож байна. Аж ахуйн нэгж эхлээд жирийн компани байгуулъя гээд дараа нь банкны үйл ажиллагаа явуулдаг.
Юуг охин компани гэх вэ гэдгийг хоёр талдаа бодох хэрэгтэй. Хэрвээ банкны тусгай зөвшөөрөл авсан бол банкныхаа доор аж ахуйн үйл ажиллагаа явуулах компани байгуулахыг хориглох хэрэгтэй.
Бусдын хуримтлуулсан мөнгөн дээр тулгуурлан давуу ашиг олох гээд байж болохгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!