Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмнө тодорхойлж болохгүй

Өглөөний сонин
2013 оны 11 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг

Энэтхэг гэр бүлүүд охин хүүхдээс илүү хүүг эрхэмлэн үздэг. Ялангуяа нийгмийн дээд давхаргынхан удам залгах үртэй болохыг хүсдэг аж. 

Үүний улмаас Энэтхэгт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш харьцаа алдагдсан. Тиймээс тус улс эхийн хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг тодорхойлохыг хоригложээ. 

Учир нь хэвлий дэх хүүхдээ охин, хүүг нь мэдэхгүй учраас бүрэн тээж, хүйсийн тэгш харьцааг тэнцүүлнэ гэдэгт найдаж байгаа аж. Гэсэн хэдий ч эмч нар маш их эрсдэлийн дунд хүүхдийн хүйс тодорхойлох үйлчилгээ явуулсаар байгаа гэнэ. 

Хэрвээ эмч нар ирээдүйн эцэг, эхчүүдэд ийм үйлчилгээ үзүүлсэн нь илрэх юм бол тодорхой хэмжээний шийтгэл хүлээнэ. 

Одоогоор энэ хуулийг зөрчигсөд хэр олон байгаа нь тодорхойгүй байгаа аж. Хэдий тийм ч хүйс тодорхойлж, жирэмслэлтийг таслуулах энэ аргаар Энэтхэгийн эмч нар 100 гаруй сая ам.долларын ашиг хүртэж байгаа гэж үздэг байна.

Зураг