Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк харилцагч танд улам ойртсоор

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 15
Сурталчилгаа

Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой ХасБанк харилцагч танд улам ойртож, Энхтайвны гүүрний урд болон Хан-Уул дүүргийн Ривер гарден хотхонд 2 шинэ салбараа нээлээ.

 

Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, шинэ суурьшлын бүс, хүн ам, бизнесийн төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ХасБанк салбар, нэгжийнхээ хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөсөөр ирсэн билээ. 2016 онд бид Мишээл, E-Mart, Баянмонгол хороолол, Зайсан, Моннис тауэр зэрэг 6 байршилд салбар, тооцооны төвөө шинээр байгуулсан бол энэ онд дээрх 2 салбараас гадна тун удахгүй E-Mart худалдааны төвийн 6-р давхар, Алтжин бөмбөгөр худалдааны төв, ICC тауэрт салбараа нээхээр төлөвлөж байна.

Эрхэм харилцагч та шинээр нээгдсэн дээрх салбаруудаас санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг тав тухтай орчинд, хурдан шуурхай авах боломжтой агаад шинэ салбарын нээлтийг тохиолдуулан тансаг зэрэглэлийн орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүүг бууруулсан төдийгүй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн нөхцөлийг сайжруулж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгааг дуулгахад таатай байна.

ХасБанк энэ онд карт хүргэлт, Qpay, Мобайл банк 2.0, МИАТ кредит карт зэрэг олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсний дээр АТМ-ийн шимтгэл, зээлийн өргөдлийн хураамжийг тэглэн, зээлийн хүүг багасгахад бодит алхам хийж бүх төрлийн зээлийн хүүгээ бууруулсан билээ. Мөн байгаль орчинд ээлтэй ногоон бизнесийг дэмжих, хүлэмжийг хийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй болон сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ, хэрэглээг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа.

Түүнчлэн, өнгөрсөн 11-р сараас Петровисын орон даяарх бүх ШТС-д картаа уншуулаад бэлэн мөнгө авах боломжтой болсон нь ХасБанк харилцагч танд улам ойртсоор байгаагийн бас нэгэн илрэл юм.

Бидний энэхүү хүчин чармайлт, амжилтыг олон улсад өндрөөр үнэлж, дэлхийд алдартай The Banker, Global Finance сэтгүүлүүдээс Монгол Улсын шилдэг банкаар тус тус шалгарууллаа. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй харилцагч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн түншүүд та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.