Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотод "Ботгохон явуулын номын сан"-гийн нээлт өнөөдөр боллоо.
Гүүд Нэйборс Монгол ТББ, Чингэлтэй дүүргийн ОНХХ-ийн хэрэгжүүлж буй "Ботгохон номын сан" төсөл нь тус дүүргийн 13, 14, 15, 16, 19-р хороог хамарч байгаа юм.
Энэ төсөл нь гэр хорооллын хүүхдүүдэд номын сангийн үйлчилгээг ойртуулах, орон нутгийн иргэдийн ном унших дадлыг нэмэгдүүлэх зорилготойгоор наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд аравдугаар сараас эхлэн явуулын номын сангаар үйлчилдэг болжээ.
Одоогийн байдлаар хоёр сарын хугацаанд давхардсан тоогоор 1,540 хүүхэд номын сангаар үйлчлүүлсэн байна.
Ботгохон ЯВУУЛЫН номын санд:
Харин суурин номын сан нь 11 дүгээр сарын 27-оос эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэх ба чөлөөт уншлагын танхим, үзвэрийн өрөө, багийн ажлын өрөө гэсэн бүтэцтэйгээр тохижуулагджээ.
Ботгохон СУУРИН номын санд:
Ботгохон явуулын номын сангийн өнөөдрийн нээлтэд Хороодын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, нийгмийн ажилтнууд, орон нутгийн иргэд, хүүхдүүдийн төлөөлөл болон Гүүд Нэйборс Монгол ТББ-ын ажилтнууд оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!