Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлгүүрийн тосны төрлүүд ба хэрхэн сонгох тухай

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 9
Сурталчилгаа

Toyota засвар үйлчилгээний төвөөс нийт автомашин хэрэглэгчдэд дараах зөвлөгөөг хүргэж байна.

 
 

Хөдөлгүүрийн тосыг химийн бүтцийн хувьд минерал, хагас синтетик болон бүтэн синтетик гэсэн үндсэн 3 ангилалд хуваадаг:

Минерал тос нь үнийн хувьд хамгийн боломжийн, хэрэглээний хугацаа богино буюу 5,000 км тутам солих шаардлагатай байдаг.

 

Хагас синтетик тос ихэвчлэн hybrid хөдөлгүүртэй автомашин болон Lexus автомашины хөдөлгүүрт үйлдвэрлэгчийн зүгээс зөвлөдөг тосны төрөл юм. 5,000-8,000 км тутам солих шаардлагатай.

 

Бүтэн синтетик  тос  жилийн 4 улиралд хэрэглэх боломжтой моторын эргэлт өндөр, хурдтай явдаг автомашинд тохиромжтой тосны төрөл юм. 8,000-10,000 км тутам солих шаардлагатай.

Та автомашиныхаа гарын авлагад заасан тос, хугацаа, км-н давтамжтайгаар  хуваарьт үйлчилгээг хийлгэж заншаарай. Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд жилд 2 удаа зайлшгүй хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг сольж байх хэрэгтэй.

 
 

Таван Богд  ХХК-н Toyota албан ёсны засвар үйлчилгээний төвд борлуулж буй хөдөлгүүрийн тос нь Toyota автомашинд хэрэглэхээр зориулж баталгаажуулсан тос юм.

Toyota-ийн гэрчилгээтэй 23 засварчид, Toyota -ийн мэргэжлийн гэрчилгээтэй 2 инженер таны автомашиныг засаж үйлчилнэ. Тус төв бүх тос, тослох материал, үйлчилгээндээ 20% хөнгөлөлтийг үзүүлж байна.

 

Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota албан ёсны засвар, үйлчилгээний төв.

Утас: 7577-0000

Facebook: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Вэб сайт: www.toyota-tavanbogd.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.