Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000”-д байрлах “Нарантуул -2” захад гал гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Сая авсан мэдээллээр “Нарантуул -2” захын хоёрдугаар давхар буюу барааны тасгуудад гал гарсан байна.
Гал түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд галын дуудлага өчигдөр 22.47 цагт ирж Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах ангиуд шөнийн 02.00-03.00 цагийн хооронд галыг бүрэн унтрааж дуусгажээ.
Урьдчилсан байдлаар энэ галд азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй мэдээлэл байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!