Дэлхийн жишигт нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэгч Голомт банк нь Монгол Улсад анх удаа “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн юм. Тус төслийн үр дүнг PMI MONGOLIA CHAPTER-аас өндрөөр үнэлж "2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ"-өөр тодрууллаа.
Голомт банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд өөрийн бизнес төв, салбар, тооцооны төвүүдийн тохижилт болоод бүхий л үйл ажиллагааг амжилттай шинэчлээд байна. Ингэснээр харилцагч тав тухтай, тохилог орчинд, банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдсэн юм.
Мөн төслийн хүрээнд харилцагчтай шууд харьцдаггүй, олон давтамжтай хийгддэг банкны зарим ажил болон кредит карт, цалин, хэрэглээний зээлийн судалгаа, харилцагчдын хувийн хэрэг, мэдээллийг нэгдсэн стандартын дагуу зохих нэгжид төвлөрүүлснээр, салбарын ажилтнуудын дотоод ажлын ачаалал буурч, харилцагчдад зориулах цаг хугацаа нэмэгдэж, зээлийн судалгааны чанар сайжрах зэрэг үр дүнг үзүүлсэн байна.
Тодруулбал салбарын ажилтнуудын цаг зарцуулалтыг ердөө 5% өсгөснөөр борлуулалтын тоогоо 102% нэмэгдүүлсэн, салбаруудын орлогод эзэлж буй зардлын хэмжээг 30%-аар бууруулсан зэрэг амжилтуудыг гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!