Apple компани ирэх долоо хоногт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2025 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өчигдөр тус компанийн шинэ бүтээгдэхүүнийг ирэх долоо хоногт зарлах талаар Х хуудсандаа мэдээлжээ.

Ингэхдээ тэр долоон секундийн урттай видео дүрсийг хавсаргасан байна. Apple компанийн металл лого гэрэлтэж байгааг уг видео дүрс харуулжээ.

“Манай гэр бүлийн шинэхэн гишүүнтэй танилцахад бэлдээрэй” гэж Күк энэ мэдэгдэлдээ бичсэн юм.

Гэхдээ яг ямар төрлийн бүтээгдэхүүн нь шинэчлэгдэх гэж байгааг тэр дурдаагүй байна.

Зарим шинжээчид Apple компанийг хямд үнэтэй iPhone SE загвараа шинэчилж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

iPhone SE нь анх 2016 онд зах зээлд танилцуулагдаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 онд шинэчлэгдсэн юм. Уг бүтээгдэхүүний үнэ $429-оос эхэлдэг.

Хиймэл оюуны Apple Intelligence систем одоогоор iPhone-ий сүүлийн загварууд дээр зөвхөн ажиллаж байгаа. Тэгвэл үүнийг өргөжүүлж, нийтэд хүртээлтэй болгох үүднээс iPhone SE шинэ загварыг зах зээлд гаргаж магадгүй гэж үзэж байгаа юм.

Күкийн өчигдрийн мэдэгдлийн дараа Apple компанийн хувьцааны ханш 2 орчим хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Iphone mini series [66.181.186.30] 2025/2/14
Iphine mini series bgaasai
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/2/14
1072 haa bn
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.196] 2025/2/14
SE загварууд нь баттерай гэж хог, бүтэн цэнэгээр 5 цаг л болно.
0 | 3 Хариулах
Зочин [202.21.124.30, 165.225.112.120] 2025/2/18
Тэгж худлаа шааж болохгүй шүү гөлөг минь...
0 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/2/14
Үнээ бич нтр
1 | 0 Хариулах
gun [171.6.245.123] 2025/2/14
Сая Вьетнамд алга болсон ута ТЭДИ дээр явж бн гэснээс сая Тайландад бөөн алт мөнгө $ болцон ганган хүүхэн Iphone 16 pro барьчихсан мөртлөө скриншот хийж мэдэхгүй байх юм ! Гөө мөн ч хэцүү юм аа! Яаж мөнгө хийдэг юм бол гээд сонирхсон чинь өрөнд орсон хүмүүсийн байр сууцыг холхиулдаг бас махны ченж гэнээ!
1 | 0 Хариулах
Зочин [172.59.186.116] 2025/2/14
iPhone SE or iPhone 16E
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.240] 2025/2/14
iPhone SE 4 гэх байх ...
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/2/14
Бас л нэг хэт өндөр үнэтэй зүйл байгаа биз
0 | 2 Хариулах
Зочин [66.181.189.126] 2025/2/14
Delgets, camera utasni sain muud odoo tui ch hamaaguiee. Gol ni OS ni ymar bas OS-teigee herhen sain ajiilah ni chuhal ym. Iim uchiraas oodtei shinechlel hiideggui iphone shildeg ni heveerei l bga ym. Hardware ugaasaa l barag minut tutamd saijirch bga gants utas bish mashin computer tv geed buh zuil deer. Ymand jaahan shinjleh uhaanch logic-r handaj bai humuusee. Technology gerliin hurdaar uragshilj teriig ni bid ashilgaj uzej bga gaihamshigtai zuund amirdarch bga aztai humuus shuu
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.1] 2025/2/14
Apply компанийн гар утасны дэлгэц SamSung компанийн утасны дэлгэцтэй адилхан болчихвол Apply гар утас худалдан авч баримаар байна.
1 | 2 Хариулах
Зочин [122.201.27.246] 2025/2/14
apple ugaasa samsungaas delgetsee awdiishd
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.1] 2025/2/14
Apply гар утасны дэлгэц SamSung-ийн гар утасны дэлгэц шиг шууд дээшээ сөхөж асдаггүй бас дэлгэц доторх дүрс болон аппууд нь SamSung-ийн аппуудтай адил биш байна.
0 | 4 Хариулах
Зочин [202.9.47.61] 2025/2/14
Apply биш Apple брэндийн iPhone гар утас байгаа шүү. Samsung тай адилхан болчихвол iPhone барина гэх шиг, зүгээр самсунгаа л барь хаха. iPhone утасны мөн чанар нь үйлдлийн системдээ байгаа. Хэзээ ч андройд ү.с тэй iPhone гэж гарахгүй
2 | 1
Зочин [202.9.46.1] 2025/2/14
Чамаар ямар утас бариулахаа заалгахгүй нохойн гөлгөө. Чи тэр хятад утсаа бариач.
0 | 2
Зочин [103.145.234.109] 2025/2/18
Чи саяхан орж ирсэн үү кк
0 | 0
Зочин [27.123.212.86] 2025/2/14
hahaha, androidiig iimerhuu humuus baridag.
1 | 1 Хариулах