Уншиж байна ...

Иргэдийн дийлэнх нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжээгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баяртай холбоотойгоор 2025 оны хоёрдугаар сарын 15-28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар НЗДТГ-аас өчигдөр иргэдээс санал авч эхэлсэн. 

Санал асуулгад өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 1, 708 иргэн оролцжээ. Эдгээрийн 53% нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжээгүй байна.

Уг зохицуулалтыг хийснээр сарын шинийн баярын өмнөх өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл багасна гэж тооцоолжээ.

Иргэд https://vote.ulaanbaatar.mn/home линкээр холбогдож санал асуулгад оролцох боломжтой бөгөөд санал асуулга авах хугацаа өнөөдөр дуусах юм байна.