Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд зах зээлд гарах зарим гар утаснуудын GPS маш өндөр нарийвчлалтай болно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Ухаалаг гар утасны GPS буюу газарзүйн байрлал тогтоох систем маш өндөр нарийвчлалтай болох гэж байна.

Broadcom компани зах зээлд зориулж шинэ GPS чип бөөнөөр үйлдвэрлэж эхэлжээ. Уг чип нь байрлалыг 30 сантиметрийн нарийвчлалтай тодорхойлдог юм. Харин өнөөдрийн GPS систем 3-5 метрийн хүрээнд байрлалын мэдээлэл өгдөг. Энэ нь байрлалын мэдээллийг нэлээд алдаатай дамжуулж, зарим хэрэглээнд муугаар нөлөөлдөг юм.

Тэгвэл энэ алдааг засаж, сайжруулсан шинэ үеийн GPS шийдэл ирэх онд зах зээлд гарах зарим гар утаснуудад нэвтрэх тухай Broadcom компани хэвлэлд мэдээлжээ.

Шинэ системийг дэмжих 30 хиймэл дагуул нэгэнт тойрог замд ороод байгаа тул ирэх онд хэрэглээнд нэвтрэх боломжийг өгч байгаа гэнэ. Ялангуяа хүн ам шигүү суудаг хот суурин газруудад шинэ GPS системийн ашиг тус өндөр байх юм. Гэвч ихэнх гар утасны GPS чипийг Qualcomm компани нийлүүлдэг тул iPhone зэрэг түгээмэл хэрэглэгддэг гар утаснуудад эхний ээлжинд шинэ систем нэвтрэхгүй байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: The Verge