Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Берлин зоог - Цуйвангийн Давалгаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 26
Сурталчилгаа

Цуйванг анх урд хөршөөс үүдэлтэй гэж ярьдаг. Гэвч Хятад цуйван Монгол цуйвангаас илүү ногоо ихтэй, мах багатай төдийгүй харагдах байдал ч өөр байдаг.

Монгол цуйвангийн онцлог нь том том махтай, бүр сүүлтэй байдаг. Тэгэхээр энэ хоол манай нутагт суурьшихдаа, он цаг өнгөрөх тусам ихээхэн өөрчлөлтөнд орсоор өнөөгийн дүр төрхийг олсон бизээ.

Хуцва гэж хэлдэг нь цуйвангийн монгол нэр нь байж магад гэж яригддаг. Гурил л байвал хаа ч хийж болох эд учир заавал урд хөршийнх энэ тэр гэж гоочлоод ч юү гэхэв, Гэвч цаг үргэлж нүүдэллэн, морин дэл дээр хийсдэг монголчууд хоолонд тэгж их цаг зардаг байсан нь юу л бол амар хялбар аргаар гэж гурил, мах холиод цуйван хийдэг байсан нь лавтай. ХХ зууны дунд үеэс манайхан хүнсийг өргөнөөр хэрэглэх болсноор монгол хоол шинэ шатанд гарсан.

Улс орон капитализмын замд орсоор бид төрөл бүрийн халуун хүйтэн ногоо, амтлагчтай танилцав. Орон орны хоол ундтай ресторанууд ч зөндөө бий болов. Гэвч энэ бүх хугацаанд манай цуйван огтхон ч мартагдаагүй юм. Юутай ч Монголд суурьшсан хятад тогооч нар цуйвангийн анхны мастерууд байсан байж таарна.

Ардын хувьсгалын дараа монголчууд өөрснөө жижиг худалдаа, нийтийн хоол, гар үйлдвэрлэлээ авч явах болсноор үндэсний тогооч нар бий болох суурь тавигдсан. Харин одоо хоолны салбарынхаа хөгжлийг дагаад маш олон үндэсний тогооч нар, мастеруудтай болсон. Цуйван ч төрөл, хачир нэмсээр жирийн гуанзнаас хальж хамгийн тансаг рестораны менюнд залраад өнөө цагийн нүүрийг үзэж байгаа билээ.

Ёстой л нас хүйс, шашин шүтлэг, баян ядуу ялгадаггүй зоог доо. Учир нь хүн бүхэн дуртай.

Иймд ард түмний дунд хэрэглэгддэг цуйвангийн тухай хөгжилтэй хэллэгүүд хүртэл олноор гарсан байгааг сонирхуулж байна:

  • Цуйван бол бурхан бидэнд хайртайн баталгаа
  • Тойрч суусан харчуудын яриа хүүхэн шуухан, хөлбөмбөгөө дуусгачаад цуйван руу орох нь бий. Хэрэв эхнэрээ магтъя гэвэл, “манай эхнэрийн цуйван бол тасархайшд!” гээд л үнэлгээ тогтоочно.
  • Нөхөртөө байнга цуйван хийж өгдөг эмэгтэйчүүдийн хөх томорч, нүүрний арьс нь толийдог бөгөөд илүүдэл жингээ амархан хаядаг болохыг эрдэмтэд нотолсон байна.
  • Эмэгтэйчүүдийн ихэнх нь цуйванд дуртай биш ч гэлээ эрчүүд дуртай учраас цуйванг сайн хийж чаддаг байх шаардлага бий болсон.
  • Сүүлийн жилүүдэд хэрчсэн гурил их үйлдвэрлэх болсноор хүүхнүүд хайртай хүндээ таалагдаж гэр бүл болох тоо ихэсчээ.
  • Цуйван гоё сэгсэрдэг л охинтой суу
  • Гоо үзэсгэлэн бол зуурдынх, өлсгөлөн бол үүрдийнх
  • Эрэгтэй хүний хувьд хоол бол цуйван, эмэгтэй хүний хувьд цуйван бол хоол гэх юм билээ.
  • Амьдрал уйтгартай байна уу? Тийм бол сэгсийсэн цуйван ид
  • Нөхөрт гарахгүй бол цуйван хийгээд, зургийг нь аваад Facebook-дээ пост хий

Берлин Зоогийн бүх салбараар 9/18-с 10/8 дуустал 21 хоног ''Цуйвангийн давалгаа” урамшуулалт хөтөлбөр зарлаж байна

Цуйванд дурлагсад та бүхэн Монголын анхны түргэн хоолны сүлжээ Берлин зоог-т хүрэлцэн ирснээр 8н төрлийн өвөрмөц ЦУЙВАНГУУДААС амтархан зооглоорой.

  1. Үхрийн махтай цуйван  -Улаан буудайн 2-р гурилаар хийгдсэн
  2. Хонины махтай цуйван –Уламжлалт хэлбэрээр хийгдсэн
  3. Адууны махтай цуйван –Монголчууд намрын хүйтэн эхэлж байхад Адууны мах идэж эхэлдэг тул одоо яг тохиромжтой улирал юм.
  4. Гахайны махтай цуйван –Гахайны махтай цуйванг Солонгосын алдарт Жеюүг амтлагчаар амталж хийсэн нь маш өвөрмөц амттай болж өгсөн байна.
  5. Загасны махтай цуйван –Арваалж загасны махаар хийж халуун ногоогоор амталсан өвөрмөц амттай байна.
  6. Жантай цуйван – Жантай гоймонд дуралдаг хүмүүст тохирсон жангаар амталж хийсэн өвөрмөц амттай.
  7. Гүзээний цуйван –Үхрийн гүзээ нь маш олон төрлийн ач тустай бөгөөд Сахарын өвчтэй болон эрүүл хооллолтын дэглэм барьж байгаа хүмүүст тохиромжтой. 2-р гурилаар хийгддэг.
  8. Веган цуйван- Веган хоолтонгуудад зориулагдсан Ногоотой хийгдсэн.

 

Утас: 7777-1212, 88000348

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.