Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 шүдний эмнэлэгт шалгалт хийж, өнөөдөр үр дүнг танилцууллаа.
Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сандаг-Очир “Шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлсэн. Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээ.
Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоосон. Холбогдох 18 албан тушаалтанд нийт 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа” гэсэн юм.
Туяа эмчилгээ, рентген оношилгооны цацрагийн аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч Д.Мөнхдалай "Иргэд рентген зураг авахуулахдаа үйлчлүүлж буй эмнэлгээсээ цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг шаардаж, өөрийгөө болон үр хүүхдээ цацрагийн нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байх нь чухал.
Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр рентген зураг авахуулж байх хэрэгтэй. Учир нь цацраг туяа хүний эд эсэд сөрөг нөлөө үзүүлж цусан дахь улаан эсийг багасгадаг” гэлээ.
Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!