Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд тохиолдсон байгалийн аюулт үзэгдэл /Эхний долоон сарын байдлаар/

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг фэйсбүүкийн Dorj Batnyagt хаягаас авав

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарсаар 07 дугаар сарын байдлаар нийт 2,944 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн гэмтэж бэртэн 530,9 мянган толгой мал хорогдож, 11.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

 
Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 21,450 хүн, 3,579 автомашин ажиллаж, 733 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 8.5 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 28-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 6-аар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн аюулт үзэгдэл, осолд нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-иор буюу 15.7 хувиар өссөн байгаа нь объектын түймэрт нас барсан хүний тоо 6-аар, усны осолд нас барсан хүний тоо 11-ээр, бичил уурхай, нурангины осолд нас барсан хүний тоо 4-өөр тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 258-аар, аварсан эд хөрөнгө 0.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.

 

2017 оны эхний 7 сард ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.9 хувиар, хүчтэй салхи шуурга 65.0 хувиар, шүлхий 92.9 хувиар, аянга 57.1 хувиар, бичил уурхай, нурангины осол 42.9 хувиар тус тус нэмэгдсэн нь нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

Мөн 2017 оны эхний 7 сард эрэн хайх, аврах ажиллагааны 254, тээврийн хэрэгслийн ослын 67, нийт 321 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2,792 аврагч, 514 автомашин ажиллаж, 796 хүнд анхны тусламж үзүүлэн, 65 хүний амь насыг авран хамгаалжээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар