Бүгд Найрамдах Энэтхэг улсын Коймбатор хот дахь Авинашилингамын Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор С.Коусаля болон доктор, дэд профессор С.Калайселви нар долоодугаар сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Мөн доктор, профессор С.Коусаля, доктор, дэд профессор С.Калайселви нар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Нэгдмэл уламжлалт анагаах ухаан, ололт амжилт, чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VIII хуралд оролцон илтгэл хэлэлцүүлэх ажээ.
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи