Бороо орох үеэр тэнгэрт солонго татахдаа бидэнд хагас дугуй хэлбэртэй харагддаг. Тэгвэл байгалийн энэ үзэгдэл нь үнэндээ бүтэн тойрог хэлбэртэй үүсдэг ажээ. Газар дээр байгаа хүмүүст үүний дээд хагас нь л харагддаг бол өндөрлөг цэгээс ажиглагчдад бүтэн харагддаг гэнэ.
Оросын Санкт Петрбург хотод баригдаж байгаа 450 метр өндөр Лахта Центр барилгын өргөгч цамхагийн оператор саяхан солонгын дүрс бичлэгийг буулгаж онлайн сүлжээнд хуваалцжээ.
Эндээс солонго бүрэн тойрог хэлбэртэй үүсдгийг харж болно.
Солонго үүсэх үзэгдэл нь агаар дахь борооны усан дуслууд нарны гэрлийг үндсэн чиглэлээс нь 40-42 хэмээр хазайлгаж ойлгоход бий болдог гэж тайлбарладаг.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!