Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсжээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1,600 метр суваг татсан байна.
Энэ талаар Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай 14 байршилд суваг татаж, үлдсэн 32 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй уулаас эхтэй Чингэлтэйн сувагт нийт 1,600 метр суваг татаж, авто замын гүүрэн байгууламж доорх гарцыг нээлээ. Энэ байршилд сүүлийн зургаан жил тасралтгүй халиа тошин үүсэж байгаа” гэдгийг хэлэв.
Тухайн байршилд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд дэд төв байгуулах зорилгоор газраа чөлөөлсөн айлууд нүүжээ.
Харин үлдсэн айлуудыг халиа тошин халих эрсдэлээс сэргийлж, хамгаалахын тулд суваг татах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!