Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Төрийн ордонд болж байна.
Төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмээ гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх арга хэмжээ өнөөдрийн 09:40 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн хотын зарим хэсэгт зам хаах тул иргэд та бүхнийг хүлээцтэй хандахыг оршуулгын ажлыг зохион байгуулах комиссоос хүссэн юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдрийн 07:00 цагаас нэгдүгээр сарын 25-ны 00:00 цагт буюу бүтэн өдрийн турш орон даяар гашуудал зарласан. Энэ хугацаанд төрийн далбааг 45 хэмээр буулгах, олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамирын үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!